Дэлхий нийтээр..
Иргэд, олон нийтийн анхааралд!
Монгол Улс нь Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг хэрэгжүүлж ажиллаж байна. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 14 /Мөнгө болон үнэ бүхий зүйлийн шилжүүлгийн үйлчилгээ/-т цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгчид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй тул холбогдох шаардлагуудыг тусгасан байдаг.
Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамаардаг ба тус үйлчилгээг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон этгээд эрхэлнэ.
Дээрх үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээдээс авснаар залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болох эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн жагсаалтыг тогтмол шинэчлэн цахим хуудаснаа нээлттэй мэдээлдэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Иймд, иргэн Та цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авахаасаа өмнө тухайн байгууллагын нэрийг дээрх жагсаалттай тулгахаас гадна тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгах замаар өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.
Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйлчилгээг үзүүлж байж болзошгүй этгээдийг илрүүлсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр болон /amlctf@frc.mn/ цахим хаягт мэдэгдэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулаарай.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2024/09/30
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн ай...
-
Дэлхий нийтээр..2021/12/07
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ с...
-
Дэлхий нийтээр..2024/05/08
ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
-
Дэлхий нийтээр..2023/11/06
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцахаар 3069 хүнд 230,1 тэрбум төгрөгий...
