Тод мэдээ
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдлаа

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хурлаар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв.
Тодруулбал,
- “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, эмнэл зүйн зөвлөмж, зөвлөгөө, нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүртээмжтэй хүргэх;
- Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээлэл авч, өвөрмөц бус сэргийлэлт буюу зайлшгүй дагаж мөрдөх зөвлөмж, уриалга гарган төрийн болон аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хангамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулалт хийх;
- Ажиллах хүч, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн хангалт, бэлэн байдлыг хангах;
- Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүнд тодотгол хийж, Шуурхай штабын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
- 2022-2023 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн орчинд мөрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэн, эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг тус тус үүрэг болголоо.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.