Тод мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “2015 онд 80-90 Мгц дээр зөвхөн 4 радиод долгионы тендер өгснөөр Япон стандартын буруу хүрдтэй болон Европ стандартын зөв хүрдтэй автомашинд эдгээр 4 радио нь шууд цацагдах боломжтой болж, бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, цөөнхөд давуу эрх бий болгохын зэрэгцээ 90-108 Мгц давтамж дээр эфирээ дамжуулдаг 33 радиогийн эрх ашгийг зөрчиж байна” гэсэн гомдлыг “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос ирүүлсэн.
Уг гомдлыг Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд хянаж үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох” гэж...; 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдлоо.
Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт радиод аль ч хүрдтэй автомашинд эфирээ цацах техникийн боломж олгож, биелэлтийг энэ сарын 25-ны дотор албан бичгээр ирүүлэх тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.
Тод мэдээ
Компанийн засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх талаар хэлэлцлээ
Компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь аливаа байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.
Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо, “Залуу судлаачдыг дэмжих сан” болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ хамтран “ISO 37000 стандарт дээр суурилсан байгууллагын засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 1-нд зохион байгууллаа.
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан энэ үеэр сэтгэлгээний алгоритм, системийн логик зураглал, байгууллагын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх тохиргоо бүхий угсардаг загвар, компанийн засаглалын олон улсын стандартын шалгууруудыг системийн инженерчлэлийн аргаар хангах талаар танилцуулсан юм. Оролцогчдын зүгээс ISO 9001, ISO 37000 стандарт, Steward-Leadership болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг засаглалын баримт бичгүүдэд тусгагдсан шаардлагуудыг шийдвэрлэхэд дижитал платформыг хэрхэн ашиглах мөн цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай сургалт, судалгаа, шинжилгээний талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Тодруулбал,
- Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
- Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
- Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
- Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
- “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
- Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
- Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Тод мэдээ
Япон улсаас Монгол Улсад жуулчин хүлээн авдаг тур компанийн төлөөлөлтэй мэдээлэлтэй солилцох уулзалт хийв
-
Тод мэдээ2020/12/10
Ирэх даваа гарагаас нийслэл, Архангай, Сэлэнгэ аймаг Өндөржүүлсэн бэлэн байдлын ...
-
Тод мэдээ2022/12/28
Маргааш бүх нийтээрээ амарна
-
Тод мэдээ2022/03/31
ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн байна
-
Тод зураг2019/06/25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Сэтгэгдэл