Чөлөөт бүс
Аарц махнаас илүү уураг агуулдаг

Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч вирус, нянгийн халдвараар үүсэх томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ үед дархлаагаа сайжруулах тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай.
Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.
Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг. Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг /нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.
Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.
Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е аминдэмээр баяжуулах боломжтой.
Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг. Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
