Өнөөдөр
Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Анх 1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Харин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 328/432 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах газар, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 90 дүгээр тогтоолоор Хууль зүй дотоод хэргийн яамны хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болон ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ний өдрийн шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар болж үүргээ гүйцэтгэж байна.
Энэ цагийн эгэл баатрууд онцгой албаны офицер, ахлагч, гал сөнөөгч нарт болон тэдний гэр бүлд баярын мэндийг хүргэе!Өнөөдөр
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.
Иймд:
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр эхлэнэ. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд таарах бөгөөд залгуулаад улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх юм.
Харин гуравдугаар улирлын хичээл нь дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна.
Ташрамд дурдахад энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг үдийн цайндаа уухаар болсон.

Өнөөдөр
Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна
Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Тод зураг2019/07/02
Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй иргэдээ интернэтээр бүртгэж байна...
-
Тод мэдээ2021/12/10
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний к...
-
Тод мэдээ2021/05/21
Н.Түвшинбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлав
-
Өнөөдөр2024/04/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
