Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж байна. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 31-нд Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн харах, орчин үеийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг шинэчлэн боловсруулж сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн” гэдгийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, токен, койн гэх нэршлээр илүүтэй танигдах болсон виртуал хөрөнгийн зах зээл, түүний оролцогч талууд, бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг олон нийтэд зөв зүйтээгээр түгээх, таниулах замаар гарч болзошгүй эрсдэлээс оролцогч талууд, иргэдийг хамгаалах шаардлага үүсээд буйг анхааруулсан юм.
Мөн “Салбарын зохицуулагч байгууллагынхаа хувьд төрийн хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа болон үйл ажиллагаагаа зогсоосон эдтгээдүүдийн мэдээлэл, койн, токены тоо ширхэг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүдийг судалж, нэгтгэн тогтоох хэрэгтэй. Цаашлаад койн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлж, холбогдох бүхий л байгууллагуудтай хамтарч мэргэжилтэн шинжээч нарыг шуурхай ажиллуулах хэрэгтэй байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг харгалзан гэмт хэргийн шинж чанартайг нь цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шаардлагатай” гэлээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны удирдах ажилтнуудаас банк бус санхүүгийн байгууллагатай эзэмшлийн холбоо хамаарал бий эсэх талаарх бүртгэлийг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах, виртуал хөрөнгийн зах зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх, стратегийн орд газруудын 10 хүртэлх хувийг иргэдэд эзэмжшүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн ажиллаж байгаа тайлан мэдээллээ ирүүлэх зэрэг хугацаатай үүрэг даалгавар өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2019/11/18
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана
-
Дэлхий нийтээр..2021/02/22
Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээ, бодлогын зөвлөм...
-
Хэн юу хэлэв...2021/02/22
Яруу найрагч Х.АЛАГАА "СТА" боллоо
-
Тод зураг2020/05/08
Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов
