Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив.

Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав.

Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв.

Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлов.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

21-нд Швейцарийн Бургенстокт АНУ-тай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн үгийг эсэргүүцэн хэлэлцээгээ гэнэт зогсоов.
 
Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Иран Ливан дахь "төлөөлөгчийн" үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулж, эс тэгвээс АНУ Иран руу дахин, "илүү эрчимтэй" цохилт өгөх болно гэж заналхийлжээ.
 
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцэл илэрхийлж, уулзалтын газрыг орхин, 80 минут үргэлжилж байсан хэлэлцээг түр зогсоож, дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ. Ираны тал зохих хариу арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл байна.
 
Үүний зэрэгцээ Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Тэд үгээ анхааралтай ажигласан нь дээр, манай зэвсэгт хүчин тэдэнд өөр өөр аргаар хариу өгөхөд бэлэн байна" гэж бичжээ.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ

Огноо:

,

ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.

Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.

Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Огноо:

,

Францад үргэлжилж буй "G7" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
 
Энэ уулзалтад Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар мөн оролцсон байна.
 
Уулзалтын дараа Володимир Зеленський сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин авах талаар хөндөн ярилцсан" хэмээжээ.
 
"Бид энэ талаар Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай баг энэ тал дээр ажиллана. Бид баллистик пуужингийн эсрэг систем болон пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авах байх" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна.
 
Харин Доналд Трамп АНУ, Иран эвлэрсний дараа нөхцөл байдал тогтворжих тул Оросын газрын тосонд хориг тавьж магадгүй хэмээжээ. "Газрын тос урсаж байгаа тул бид ийм алхам хийж магад" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.
 
АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ өссөн тул зах зээл дээрх үнийг тогтоон барихын тулд танкерт ачигдсан Оросын газрын тосны хоригийг түр цуцлаж байсан юм.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2 цаг 24 минут

Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролц...

Хэн юу хэлэв...2 цаг 28 минут

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Үйл явдал3 цаг 34 минут

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал ...

Үйл явдал3 цаг 50 минут

Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг М...

Үйл явдал3 цаг 56 минут

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асу...

Үйл явдал4 цаг 3 минут

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлд...

Үйл явдал4 цаг 8 минут

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" э...

Үйл явдал4 цаг 17 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал4 цаг 23 минут

БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимж...

Хэн юу хэлэв...2026/06/23

ОМИС-ийн УАУ-ы тэнхмийн ахлах багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар: Сайх...

Дэлхий нийтээр..2026/06/22

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Үйл явдал2026/06/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаа...

Үйл явдал2026/06/22

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй ...

Үйл явдал2026/06/22

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сары...

Үйл явдал2026/06/22

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллага...

Хэн юу хэлэв...2026/06/22

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга ...

Үйл явдал2026/06/22

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Үйл явдал2026/06/22

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/19

Бурхан Халдун уулын төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцоно

Үйл явдал2026/06/19

Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт ...

Үйл явдал2026/06/19

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй...

Үйл явдал2026/06/19

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэ...

Үйл явдал2026/06/19

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл...

Үйл явдал2026/06/19

Сургалтын санхүүжилтийг хуурамч тайлангаар завшсан байж болзошгүй хэ...

Үйл явдал2026/06/19

2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагата...

Үйл явдал2026/06/19

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал2026/06/19

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Дэлхий нийтээр..2026/06/18

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээж...

Үйл явдал2026/06/18

Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Дэлхий нийтээр..2026/06/18

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Санал болгох