Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриаллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Business” платформын нээлтэд оролцож бизнес эрхлэгчдэд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
 
Монгол Улсын Засгийн газраас зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, дэмжихийн тулд авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, төрийн хэт оролцоо хяналт, хүнд суртлыг арилгахаар шат дараатай ажлуудыг хийж байна. Үүний нэг нь “E-Business” бизнес эрхлэгчдэд зориулсан платформ юм.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар технологийн дэвшилд тулгуурлаж, хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа. “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагаа ч үүнтэй холбоотой.  “Е-Business” платформ нээгдсэнээр тусгай зөвшөөрөл авахаас эхлээд компани байгуулахад улсын бүртгэл, татварын байгууллага дээр заавал очих шаардлагагүй болж байна. Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг онцоллоо.
 
“Е-Business” платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, төрийн 226 үйлчилгээ, нийт 658 үйлчилгээг нэвтрүүлээд байна. Ингэснээр аж ахуйн нэгж шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэргээр бүх үйл явц цахимжиж байна. Мөн бизнес эрхлэгчид төрийн байгууллагын хооронд хүнээс хамааралтай болон дүрэм журмаас шалтгаалсан, хүнд суртал, ашиг сонирхлоос үүдэлтэй олон хүндрэл, үргүй зардлыг хэмнэх юм.


 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах гэдгийг тэрбээр онцлоод оны эцэс гэхэд “И-Монголиа” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсгэнд шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэдэдээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна” гэлээ.

Цахим гарын үсгийн тухай хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байгаа. Улсын бүртгэлийн байгууллага 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хүсэлт гаргасан иргэнд иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машинаар тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг эхлүүлээд байна. 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мобайл аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг олгох ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хурдтай явагдаж И Монголиа системд  төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг нэгтгэсэн бол Зөвшөөрлийн тухай хуулиар 1600 зөвшөөрлийг 360 болгож цөөлөөд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, 26 чиглэлийн хяналтын 13 давхардлыг арилгажээ. Төрийн банк IPO гаргаж, Эрдэнэс Монгол нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтнуудыг сонгож, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох ажил эхэлж, орон нутаг дахь бизнесийн орчныг дэмжих бодлого ч явагдаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо

Огноо:

,

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг болсон. Энэ удаа эдгээр сануулах мессеж, зөрчлүүдийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ.

 

Энэ талаар ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг “Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийн туршилтын хугацаанд иргэдэд зөрчлийн талаар алдаатай сануулах мессеж ирж байгаа талаарх гомдол, санал нэлээд ирж байна. Эдгээр санал хүсэлтийг хүлээн авч иргэний мэдээллийг шалган залруулга мэдээллийг өгдөг. Гэхдээ энэ тал дээр системийн шинэ сайжруулалтыг ирэх долоо хоногт хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ иргэдэд очиж буй мессежний холбоос /линк/ хэсэгт санал хүсэлтийн цонхийг шинээр үүсгэсэн. Санал хүсэлтийн цонх зургаан сонголттой. Жишээлбэл, тухайн иргэний өөрийнх нь автомашин биш тохиолдолд цонх хэсэгт байрлах сонголтуудаас идэвхжүүлэн бидэнд хариу мэдээлэл илгээх боломжтой. Тухайн мэдээллийг бид хянан зөв мэдээллийг засварладаг болсон” гэлээ.

Хиймэл оюууха анд суурилсан камерын хяналтын системийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал,

Хурд хэмжих
Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж байна.

Иргэд тээврийн хэрэгслийн стандартын бус номер, дугаар зүүж байгаатай холбоотойгоор хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын систем буруу таних тохиолдол гарч байгаа тул иргэдийг стандартын номер зүүхийг албаныхан санууллаа. Мөн бүртгэлийн газартай хамтран мэдээллийг нарийн шалгаж хариу илгээдэг боллоо.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

А.БАЯР: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190  захирамжаар хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан ахалж байна. Тус Ажлын хэсэг НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, О.Зундуйдорж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар, Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Галбадрах, ЗХУТ ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй.

Ажлын хэсгийн хурлаар НИТХ-ын дарга А.Баяр “Хотод дрифт хийж чанга дуу чимээ гаргаад байгаа байдлыг таслан зогсоохын тулд хотоос гадна буюу Налайх, Эмээлт, Төв аймагт  дрифт хийх боломжит газруудыг судлах чиглэл өглөө. Тодруулбал, дрифт хийх сонирхолтой иргэдийн эрхийг хүндэтгэнэ. Хүслийг нь хааж боож болохгүй” гэдгийг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно.

Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлж сайжруулна. Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/08/15

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаа...

Тод мэдээ2025/08/15

А.БАЯР: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй

Тод мэдээ2025/08/15

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулд...

Тод мэдээ2025/08/15

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны да...

Тод мэдээ2025/08/15

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуу...

Тод мэдээ2025/08/15

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол г...

Тод мэдээ2025/08/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/08/15

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Тод мэдээ2025/08/14

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчи...

Тод мэдээ2025/08/14

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зо...

Тод мэдээ2025/08/14

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцү...

Тод мэдээ2025/08/14

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсн...

Тод мэдээ2025/08/14

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина...

Тод мэдээ2025/08/14

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд ...

Тод мэдээ2025/08/14

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байг...

Тод мэдээ2025/08/14

Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хий...

Өнөөдөр2025/08/14

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр2025/08/14

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/08/13

"Нойр нь хулжсан Улаанбаатар" буюу дуу чимээгээр хүчирхийлэгчид

Тод мэдээ2025/08/13

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана...

Тод мэдээ2025/08/13

"Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд...

Тод мэдээ2025/08/13

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хад...

Тод мэдээ2025/08/13

Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худа...

Тод мэдээ2025/08/13

Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа

Тод мэдээ2025/08/13

Дүүжин замын тээвэр төслийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос с...

Өнөөдөр2025/08/13

Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар ...

Тод мэдээ2025/08/13

Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэ...

Өнөөдөр2025/08/13

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Өнөөдөр2025/08/13

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод индэр2025/08/12

Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дү...

Санал болгох