Тод мэдээ
“Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хуурамч мэдээллээс болгоомжлогтун!
Сүүлийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд гадаадын хувь хүн, хуулийн этгээдээс “Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хуурамч мэдээлэл ирүүлэн залилах тохиолдлууд гарч байна.
Эрх бүхий байгууллагад хохирсон иргэд, байгууллагаас ирүүлсэн хөрөнгө оруулагч гэх талаас хүлээн авсан гүйлгээний баримт, мэдээлэл нь гадаад төлбөр тооцоонд ашиглагддаг “СВИФТ” системийн мессежний стандартад нийцэхгүй баримтууд байгаа төдийгүй, албан бичиг болон өөрийн харилцагч банкнаас авсан гадаад гүйлгээний баримт гэж харагдахаар хуурамч бичиг, баримтыг хавсаргадаг байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд энэ төрлийн залилах гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж өмнө уулзаж, харилцаж байгаагүй, цахим орчинд холбоо тогтоосон этгээдэд мөнгө илгээхээс зайлсхийх, сайтар нягтлах, банкны данс, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байх, гадаад улсад байгаа этгээдтэй бизнесийн харилцаа үүсгэж буй тохиолдолд мэргэжлийн хуульч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон тухайн улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газраас мэдээллийн үнэн зөв байдлыг тодруулах арга хэмжээ авч, баталгаатай эсэхийг сайтар нягтлахыг анхааруулж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Тод мэдээ2021/01/29
Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад ...
-
Өнөөдөр2024/10/18
Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилнө
-
Тод мэдээ2025/05/30
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн э...
-
Өнөөдөр2019/12/19
Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ
