Тод мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
2 |
Төсвийн байнгын хороо |
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Үндсэн хууль” |
3 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
4 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд сонсголын тайлан гаргах хурал |
14.00 |
“Их засаг” |
5 |
Төсвийн байнгын хороо |
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
334 тоот |
6 |
Эдийн засгийн байнгын хороо |
“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
15.00 |
“Үндсэн хууль” |
Тод мэдээ
Айл өрхөд шинээр мөрдөж буй цахилгааны үнэ
Хэрэглэгч та бүхэнд хоёр тарифт тоолууртай айл өрхийн цахилгаан хэрэглээг тооцох үнэ тарифыг танилцуулж байна. УБЦТС ТӨХК нь айл өрх буюу ахуйн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцоход ЭХЗХ-ны 2024 оны 632 дугаар тогтоолыг мөрдөн ажиллаж байна.
Тод мэдээ
Авлигын эсрэг сургалтад 226 албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Усны газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Усны газар, Ойн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Радио, телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, Увс, Баян-Өлгий, Архангай, Булган, Дархан-Уул аймгийн болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2025 оны төлөвлөгөө”-ний төсөлд санал өгч, Соёлын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлж, арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.
Авлигын эсрэг сургалтад 4 байгууллагын 226 албан тушаалтныг хамруулав.
Тод мэдээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.01.24/
-
Тод мэдээ2021/10/21
Пүрэв гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Тод мэдээ2020/09/01
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө
-
Өнөөдөр2020/06/09
Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг зургаадугаар сарын...
-
Тод мэдээ2024/02/16
Удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг зудтай аймгуудад томилж...