Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

УИХ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хороод 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хамтран хуралдлаа.

Хамтарсан хуралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг удирдав. Байнгын хороодын хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаар мэдээлэл хийлээ.

Сайд мэдээлэлдээ, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 11835 хүүхэд байгаагийн 8228 нь 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна гээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, цэцэрлэг нийтдээ ес байгааг дурдаж, эдгээр сургууль, цэцэрлэгийн сурах орчин нөхцөл, багшлах боловсон хүчин, төсөв зардлын талаар танилцуулав. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал тусгай цэцэрлэгт 3.0 сая, тусгай сургуульд 2.7 сая төгрөг буюу ердийн цэцэрлэг, сургуулийнхаас гурав дахин өндрөөр төсөвлөж олгодог ч бодит өртөг нь 6-10 сая төгрөг болдог байна. Тусгай сургууль, цэцэрлэгт 2022-2023 оны хичээлийн жилд 1993 хүүхэд суралцаж буй бөгөөд тусгай сургуулийн нэг багшид 4.2, цэцэрлэгт 1.7 хүүхэд ноогдож байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам”-д зааснаар багш, ажилтанд 30 хүртэл хувь, сайдын 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн  А/296 дугаар тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 10 хүртэлх хувийн нэмэгдэл олгож байна.

Мөн, ердийн 1095 сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байгаагийн дээр 307 суралцагч явуулын багш нараар хичээл заалгаж байна. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 77.6 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

Сайдын мэдээлснээр, 2-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийн 36 хувь буюу цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3817 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа аж. Тэдний сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн голлох шалтгаан нь байнгын асаргаанд болон хэвтэрт байдагтай холбоотой байгаа юм.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 68 хувь нь зохих тохируулгатай орчин бүрдээгүй нөхцөлд суралцаж байгааг сайд мэдээлэлдээ онцолсон юм. Иймд тэрбээр, 2022 онд А/170 дугаар тушаалаар баталсан “Хичээл, сургалтын үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, хуваарилах заавар”-т хичээл, практикийн нийт зардлын 5.0 хувийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид шаардлагатай тохируулгат хэрэглэгдэхүүнд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдснаас хойш 66 мэргэжлийн багш төгссөн бөгөөд энэ хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байгаа талаар сайд танилцуулав.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх байгууллагад суурилсан тогтолцоог үйлчилгээнд суурилсан байдлаар шинэчлэх, санхүүжилтийг шийдвэрлэх санал, хувилбарыг боловсруулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах чиглэлээр 24 эрх зүйн актыг баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр 15 зүйл, 29 заалт тусгаад байгаа юм.

Салбар дундын уялдааг хангах үүднээс 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан аргачлалын хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй яамдын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, байгаа бөгөөд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хүнд болон хүндэвтэр хэлбэрийн, мөн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвийг турших ажлыг эхлүүлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсний дараа Hand Pro ХХК-ийн захирал Г.Оргилболд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Хүртээмж” платформынхоо хөгжүүлэлтийн талаар танилцуулсан юм. Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүртээмжгүй, тэргэнцэртэй хүнд зам талбай, дэд бүтэц хүртээмжгүй байдгийн зэрэгцээ төрийн болон бусад олон төрлийн үйлчилгээ заавал биеэр очиж авах шаардлагатай байдгаас шалтгаалсан хүртээмжгүй байдлыг тус платформоор багасгах юм. “Хүртээмж” платформ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүртгэл, мэдээлэл, статистик, тэдэнд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, цахим төрийн үйлчилгээний тухай болон хүртээмжгүй байдлын тухай мэдээллүүдийг агуулсан арав гаруй модультай байх аж. Мөн E-Mongolia болон бусад цахим системүүдтэй уялдаж ажиллах боломжтой байх юм.

Дараа нь сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Батлут, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаа, багш, ажилчдын цалин хангамж, тусгай сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж байгаа төрийн бус байгууллага, эцэг эх, асрах хамгаалагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, соён гэгээрүүлэх, хөдөө, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэд, тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох боломж нөхцөлийг хангах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулах зэрэг олон талын асуудлыг хөндлөө. Мөн ялгаварлан гадуурхалтыг арилгах, үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийтлэг хандлагыг өөрчлөх шаардлагатайг онцолж, үүний тулд тэднийг нэрлэж буй нэршлээсээ эхлээд олон зүйлд анхаарч, нарийн нямбай хандах учиртайг сануулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яамдад боловсруулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон хөгжлийн асуудлаарх хуулийн төслүүдийг түргэвчлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалт, тохируулгыг оновчтой болгохыг зөвлөлөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ялгаатай хэрэгцээ бүхий хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахын тулд төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдан, ирэх 2024 оны төсөвт тодорхой зардлуудыг тусгах болон Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Боловсролын ерөнхий хуулийг яаралтай батлах ёстойг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.

Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.

Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.

Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал19 цаг 23 минут

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Үйл явдал19 цаг 51 минут

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Хэн юу хэлэв...19 цаг 57 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Үйл явдал20 цаг 1 минут

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алд...

Үйл явдал20 цаг 12 минут

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Үйл явдал20 цаг 17 минут

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 6...

Үйл явдал20 цаг 22 минут

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэм...

Үйл явдал2026/10/22

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Үйл явдал2026/10/22

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Үйл явдал2026/10/22

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөт...

Үйл явдал2026/10/22

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай э...

Үйл явдал2026/10/22

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч ...

Үйл явдал2026/10/22

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Дэлхий нийтээр..2026/10/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Үйл явдал2026/10/21

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Үйл явдал2026/10/21

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Үйл явдал2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Үйл явдал2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Үйл явдал2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Үйл явдал2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Үйл явдал2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Санал болгох