Тод мэдээ
104-р сургуулийн “Алтан од” олимпийн танхим нээлтээ хийлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104-р сургуулийн “Алтан од” олимпийн танхимын нээлт боллоо.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” Олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа болон “Токио-2020” олимпын хүрэл медальт тамирчин Б.Болортуяа, 104-р сургуулийн төгсөгч, ДАШТ-ий хүрэл медальт бөх Т.Тулга нар байлцав.
Нээлтийн үеэр тус сургуулийн спортын секцний сурагчид өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж сонирхууллаа.

104-р сургууль Олимпийн танхимгүй цөөн хэдэн сургуулийн нэг байсан тул ажлаа авсан даруйдаа шинэ танхим байгуулахад онцгойлон анхаарч, хоёр сарын дотор хийж гүйцэтгэсэн болохыг шинээр томилогдсон захирал Б.Бадамханд өгүүлсэн юм.
“Өнгөрсөн нэгдүгээр сард Олимпийн хороонд болсон сургалтад сууж, Олимпийн танхимын талаар ерөнхий ойлголт, мэдээлэлтэй болсон. Үүнээс хойш сургуулийн хамт олон, эцэг эхчүүдтэйгээ нийлж хоёр сарын турш зүтгэсээр олимпийн танхимаа нээлээ. Бид бүгдийг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг хичээсэн. Танхимдаа шатар даамны секц хичээллүүлэх зэргээр байнгын үйл ажиллагаатай болгохыг зорьж байна" хэмээн Б.Бадамханд захирал хэлсэн юм.
Сургуулийн зүгээс "Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд Олимпизмын талаарх долоо хоногийн сургалт, волейболын тэмцээн, гар зураг, эсээ бичлэг болон олимпийн бэлгэдэл хийх уралдаан, багш ажилчдын дунд 64 тоот гимнастикийн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулжээ.
104-р сургууль 2006 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ. Өдгөө тус сургууль 2170 хүүхэд, 84 багш, 34 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тод мэдээ
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тод мэдээ
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өглөө

Тод мэдээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Иймд иргэдийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.
-
Тод зураг2020/03/02
Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
-
Тод мэдээ2021/07/23
Дүүрэг бүрт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байна
-
Тод мэдээ2022/10/06
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана
-
Тод зураг2020/05/08
Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов
