Тод мэдээ
ЕБС-ийн англи хэлний багш нар Британи улсад туршлага судалж байна

Британи Улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж буй Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүдийг Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ.
Монгол Улсын аймаг, сумын сургуулиудад зориулан англи хэлний номын хандивыг 2 дахь жилдээ явуулж байгаа “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэг болон түүний хамт олон энэхүү хоёр долоо хоногийн сургалт, туршлага судлах аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд ЭСЯ-ны зүгээс зохих дэмжлэг үзүүлж байна.
Сургалтад оролцогчид Кембриж, Роял Холовей их сургууль, Рагет, Сант Мерри дунд сургууль, номын санд зочлон туршлага судлахын зэрэгцээ Вестминстерийн ордон, Шинжлэх ухааны музей, орчин үеийн урлагийн Тейт музей зэргийг үзэж сонирхов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Тод мэдээ
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна
Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
Тод мэдээ
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.
-
Тод зураг2020/01/10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Тод мэдээ2019/11/13
Гэр хороололд инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” тө...
-
Тод индэр2019/09/17
“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт боллоо
-
Чөлөөт бүс2019/12/09
Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэ...