Тод мэдээ
“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган чуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан хэлэлцүүлж, эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Үндэсний чуулганаар:
- “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам,
- “Эрүүл хүүхэд залуус ба эрүүл мэндийн боловсрол”,
- “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”,
- “Эрүүл зөв хооллолт”
- “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал цаашдын чиг хандлага”
- “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулах бөгөөд эрүүл мэнд, боловсрол, спорт болон хууль сахиулах байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцоно.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2020/09/30
“Шим тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулл...
-
Өнөөдөр2020/11/29
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хориог 10 хоногоор сунгалаа
-
Тод индэр2019/12/04
Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
-
Чөлөөт бүс2019/07/02
Клубуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна