Дэлхий нийтээр..
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааг халахад НИТХ-ын төлөөлөгчид улс төрийн манлайлал үзүүлж ажилласан
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгосон.
Мөн орон сууцны томоохон хорооллууд дунд түрээсийн цэцэрлэг болон байгууллагын цэцэрлэгийг дэмжиж ажилласан байна. Энэхүү төлөвлөлтийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар болон нийслэлээс санхүүжилт гаргасан юм. Улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол НИТХ-аас баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, ачаалал өндөртэй цэцэрлэгийн өргөтгөл хийх, цомцог гэр цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлаж, өргөтгөх, цэцэрлэгийн тохижилт бусад хэрэглэгдэхүүн худалдаж авах…зэрэг ажилд зарцуулсан гэдгийг салбарын сайд хэллээ. Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хамрагдалтыг сугалаагаар шийддэг байдлыг халахад улс төрийн манлайлал үзүүлж ажилласан НИТХ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлье гэлээ.
Хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс зарцуулж байна
Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд 2023 онд 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт зарцуулсан ч нэг хүүхдэд ногдох хувьсах зардал бага байгааг тодотголоо. Тодруулбал, хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс хүүхдүүдэд олгож байгаа тул сурах орчныг дэмжсэн хувьсах зардлыг нэмэгдүүлж, сайн багш сайн урамшуулал авдаг цалингийн тогтолцоонд шилжиж байгааг мэдээлэлдээ дурдлаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17,442 багш, ажилтан ажиллаж байна. Харин хувийн 138 сургуульд 53 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа аж.
Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль 6-гаар, хувийн хэвшлийн сургууль 7-оор нэмэгдсэн. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний хүрээнд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна. Нийт 278 бүлгийн 11,310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг” тодотголоо. Мөн 3 ээлжээр хичээллэж байгаа 7 сургууль байна.
Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай бол одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм. Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 54 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байгаа учир сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж.
Салбарын сайд Л.Энх-Амгалан цаашид 3 ээлжийг халах шийдлүүдийн хувьд school map төлөвлөлт хийх, цэцэрлэг дагасан бага сургуулиуд буюу цогцолбор сургууль байгуулах, орон сууцны хорооллууд дунд сургууль, цэцэрлэгийн зориулалттай байрыг төр хувийн хэвшлийн түншлэлээр түрээслээд өмчлөх, шинээр баригдах хотхон хорооллын барилга төлөвлөлтөд тавих шаардлага, хяналтын механизмыг сайжруулах буюу сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг заавал хэрэгжүүлэх, байгууллага, иргэд ААН-ийг дэргэдээ цэцэрлэг сургууль барихад хөнгөлөлттэй зээл, урамшууллаар дэмжих, хороодын Засаг даргын барилга, байгууламжийг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд төсөв санхүүгийн болон бодлогын дэмжлэг олгож өгөхийг НИТХ-ын төлөөлөгчдөөс хүссэн юм.
Нийслэлийн боловсролын газраас сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр өнгөрсөн оны 5 дугаар сард 139 сургуульд үнэлгээ хийж, 1-3-р түвшинд ангилж, 3-р түвшний 37 сургуульд “Зөвлөн туслах үйлчилгээ” үзүүлэхээр болсон байна. Менежментээ сайжруулж чадсан сургуулиудад индексийн урамшуулал олгож, шилдэг менежменттэй ментор сургууль болгон батламжлах аж.
Цаашид 2-оос дээш насны бүх хүүхдэд үнэлгээ хийж, суралцах чадварыг нь тогтоож, суралцахуйн дата бүрдүүлэх, шинжлэх ухааны суурь тавигддаг гол үе болох 6-9-р ангийн хүүхдүүдийн сургалтын чанарт онцгойлон анхаарах, 1 болон 3 түвшний багш, сургуулийн чанарын ялгааг багасгаж, сургалтын технологийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Мөн тэрбээр боловсролын чанар багшийн чанараас шууд хамаарах тул багш ажлын байран дээрээ хөгжих, сайн багш сайн цалин авах тогтолцооны шинэчлэл хийхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид тодруулга мэдээлэл авч, саналаа хэлж байна.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/08/22
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ
-
Дэлхий нийтээр..2024/03/12
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа
-
Дэлхий нийтээр..2021/09/03
ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг дэмжлээ
-
Дэлхий нийтээр..2021/11/22
Ази тивийн сарлагийн аж ахуй, сүү үйлдвэрлэлийн талаар хэлэлцлээ
