Дэлхий нийтээр..
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Марко Тоскано Ривалта нартай уулзлаа.
Уулзалтаар талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болсон үйл явдлуудын улмаас дэлхий нийтээрээ гамшгийн эрсдэл болон түүнийг бууруулахад онцгойлон анхаарч байна. Эрсдэлийг зөвхөн байгалийн аюулт үзэгдэл, гамшигтай холбохоос гадна бууруулах, шинэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм. Тиймээс Улаанбаатар хот 2016 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орж, дэлхийн бусад хоттой туршлага хуваалцан, аюулгүй хот бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд арга зүйн дэмжлэг үзүүлж, олон улсын сайн туршлагыг хуваалцан хамтран ажиллаж буй НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газарт талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Монгол Улс нь НҮБ-аас гаргасан “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” тунхаглал, “Мянганы хөгжлийн зорилтууд”, “Парисын хэлэлцээр”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхийн улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах баримт бичгүүдэд нэгдэн орсон билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2023/04/04
Улсын хэмжээнд 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийгджээ
-
Дэлхий нийтээр..2026/03/26
Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна
-
Үйл явдал2024/09/06
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийн шүүх хуралдааныг х...
-
Чөлөөт бүс2020/07/01
COVID-19: Гэртээ орохоос өмнө анхаарах зүйлс, өрх гэрт хийх цэвэрлэгээ
