Дэлхий нийтээр..
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Энэ сарын 08-ны өдөр хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулах хурал боллоо. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хаягжилтын асуудлыг шийдэх нь үндэсний хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй, шуудан, хүргэлтийн үйлчилгээ, онцгой байдал, аврах ажиллагааны чанар сайжрах, иргэдийн цаг зав, төвлөрөл, эрсдэл буурах давуу талтайг тодотгов.
Мөн тэрээр "What3words" компанийн 3 үгт хаягжилтын системтэй "E-Mongolia" академи гэрээ байгуулж эхний ээлжинд онцгой байдал, эрэн хайх, аврах ажиллагаа, шуудан, хүргэлтийн үйчилгээнд ашиглах тал дээр хамтран ажиллаж байгааг дуулгасан бөгөөд "И-Монгол" академийн захирал Б.Мягмарнаран хамтын ажиллагаа, хүрэх үр дүнгийн тухай танилцуулга хийлээ.
"What3words" компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр илэрхийлж Google газрын зураг дээр байршлыг заадаг горимтой.
Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
