Хэн юу хэлэв...
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хэн юу хэлэв...
Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.
Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.
Хэн юу хэлэв...
ЗГ: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцаллаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагуудын хурал, чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцлахаар шийдвэрлэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Тэрбээр бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж, шаардлагатай тохиолдолд цахимаар зохион байгуулах чиглэл өгч байгааг онцолсон байна.
Мөн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад томилолтоор явахгүй байхыг үүрэг болгожээ.
Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, дээрх арга хэмжээнүүдийг цуцалснаар хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж болон иргэдийн амьдралд шаардлагатай ажлуудад зарцуулах юм.
Төрийн байгууллагуудын зардлыг танаж, төсвийн хөрөнгийг нэн шаардлагатай чиглэлд төвлөрүүлэх бодлого баримталж байгааг Засгийн газраас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Трамп холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хот дахь Линкольны дурсгалын цогцолборын тусгалт цөөрөмд учирсан гэмтэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн улмаас холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ.
Тэрбээр Пиррог шүүхийн дарамтад буулт хийсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Холбооны прокурорын газраас өмнө нь Олимпын тамирчин асан Дэвид Хирнийг тусгалт цөөрөмд санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт буруутган ялласан юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтэл нь хүний санаатай үйлдлээс бус, засвар шинэчлэлийн ажлын доголдлоос үүдэлтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсны дараа хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Мөн уг хэрэгт холбогдсон өөр гурван хүний эсрэг яллах ажиллагааг зогсоосон байна. Дональд Трамп тусгалт цөөрмийн гэмтэл нь эвдрэл сүйтгэлээс болсон гэх байр сууриа хэвээр хадгалж байгаа бөгөөд прокурорын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Харин Жанин Пирро энэ асуудлаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.
-
Хэн юу хэлэв...2020/01/30
Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ
-
Дэлхий нийтээр..2021/05/29
Монгол Улсын Зэвсэгт хүчинд "Чингис хаан" одон хүртээлээ
-
Дэлхий нийтээр..2022/08/18
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай ...
-
Дэлхий нийтээр..2021/04/30
Энхтайваны гүүрийг хаасантай холбогдуулан автобусны 13 чиглэлд өөрчлөлт орлоо
