Тод зураг
“Green leaf” групп Монголд салбар компаниа нээлээ
БНХАУ-ын байгальд ээлтэй, химийн гаралгүй, эко бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн жагсаалтыг тэргүүлдэг “Грийн лийф” групп Монгол Улсад албан ёсны салбар компаниа нээж, хэрэглэгчиддээ гоо сайхан, эрүүл мэнд, зөв хэв маягийн амьдралд зориулсан бараа, бүтээгдэхүүнээ хүргэж эхэлжээ.
Тус группийн салбар компани болох “Грийн лийф биотех” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэцэн, Борлуулалтын менежер Ж.Дэлгэрсүрэн, хэрэглэгчдийн төлөөлөл П.Шинэбаяр нар өчигдөр мэдээлэл хийлээ.
“Грийн лийф” шинжлэх ухаан, технологийн групп нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээ, брэндийн сурталчилгаа маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орчин үеийн шийдэл бүхий тэргүүлэгч компани. Бүтээгдэхүүнээ зөвхөн албан ёсны салбар компаниараа дамжуулан борлуулдаг. Тиймээс цаашид Монгол Улсын зах зээлд ганзагын худалдаагаар дамжин хуурамч, чанарын баталгаагүй бараа, бүтээгдэхүүн гар дээрээс борлуулахаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана гэв. Мөн чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнээ олон шат дамжлагагүй, хямд үнээр хэрэглэгчдэд шууд хүргэх юм байна.
“Грийн лийф” 2018 онд ISO 22716 чанарын тогтолцооны гэрчилгээ болон SGS-GMP буюу сайн үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн батламж авсан төдийгүй ариун цэврийн шаардлагын түвшинг 100.000-д хүргэж чаджээ. Мөн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, технологийн стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр гоо сайхан, эрүүл мэнд, зөв амьдралд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хүргэсэн байна. Тодруулбал, шинжлэх ухааны ахисан түвшний судалгаанд үндэслэсэн SEALUXE, iLife, Kardli, Carich, Nilrich, Chanery, Green Pai, Easey Love зэрэг цуврал бүтээгдэхүүнээрээ хэдийнэ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн билээ.
“Грийн лийф” групп олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний тэргүүлэгч болох Италийн Intercos групп, Швейрцарийн Үндэсний арьс арчилгааны судалгааны төвтэй нягт хамтран ажилладаг бөгөөд Герман, Франц, Итали зэрэг олон улсад чанарын хяналтын системээрээ тэргүүлэгч орны стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай юм.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.