Тод зураг
Сураггүй болсон хоёр иргэн автомашинтайгаа цасанд суусан байжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас 57 настай эрэгтэй, зургаан настай эмэгтэй Н нар энэ сарын 24-ний өдөр “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй алга болжээ. Энэ талаарх дуудлага 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20.50 цагт тус сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас сураггүй болсон хоёр иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.
Мөн өчигдөр /2019.12.25/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 22 дугаар гудамжинд Иргэн С-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2Б хэсэгт иргэн М-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг алба хаагчид тус, тус унтраасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.
-
Өнөөдөр2020/03/31
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцл...
-
Өнөөдөр2019/09/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн очлоо
-
Тод мэдээ2024/02/15
Д.Оюунбат: Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон
-
Өнөөдөр2024/10/03
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...