Дэлхий нийтээр..
ЭМДЕГ: Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт үргэлжилж байна
Сургалтын эхнийхийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт энэ сарын 10-11-нд зохион байгуулж баруун бүсийн найман аймгийн эрүүл мэндийн даатгалын ажилтнууд, аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн 90 гаруй хүнийг хамруулсан бол өчигдөр /2023-08-16/-өөс Төвийн бүсийн сургалт Орхон аймагт эхэллээ.
.jpg)
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр орон нутагт зохион байгуулж буй сургалтаар ЭМДҮЗ-ийн 2023 оны зургадугаар сарын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн тогтолцоогоор орсон өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллийг өгч буй юм.
Энэ удаагийн шинэчлэлд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчлэлийн коэффициентыг (Баруун бүс-1,15, Хангайн бүс-1,1, Төвийн бүс-1,05, Зүүн бүс-1,05, Улаанбаатар-1) тохируулж өгсөн юм. Ингэснээр баруун бүсэд байршиж буй эрүүл мэндийн байгууллагууд нь Улаанбаатар хотод байршиж буй эмнэлгүүдээс 15 хувиар илүү тарифаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Иргэн оршин байгаа газраа санхүүгийн ямар нэгэн эрсдэлд оролгүйгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхижуулахад анхаарч буй юм.
.jpg)
ЭМДЕГ-аас зохион байгуулж буй шинэчилсэн тогтоол журмыг танилцуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг олон улсын жишгийн дагуу онол, практик хослуулан тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, багт хуваагдан бодит кэйс дээр ажиллаж, ойлголтын зөрүүг арилгах зэргээр үр дүнтэй арга ашиглан зохион байгуулж бйагаагаас гадна ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын холбогдох албаныхан, ДЭМБ-ын зөвлөх зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй баг явуулж байгаа тул орон нутгийнхан өөрсдийн үйл ажиллагаанд шаардлагатай олон сэдвээр мэдээлэл сонсож, зарим асуудлаа газар дээр нь шийдүүлэх боломж бүрдэж байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/09/24
“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдэвт хэл...
-
Дэлхий нийтээр..2020/06/11
Сургагч багш бэлтгэлээ
-
Дэлхий нийтээр..2023/01/03
Хүүхдийн орны ачаалал 80 хувьтай байна
-
Дэлхий нийтээр..2020/07/24
Хичээл эхлүүлэх бэлтгэлийг шадар сайдад танилцууллаа
