Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй Олон улсын номын баярын хүрээнд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэрт зохиолч, яруу найрагч, нийтлэгч, сэтгүүлч, утга зохиолын нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч нар оролцсон Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал Эрдмийн ордонд боллоо.
 
Энэхүү хурлаар утга зохиолын орчуулагч, хэвлэн нийтлэгч, зохиолч, шүүмжлэгч нар Оросын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулахад тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр ирнэ. Тодруулбал, Оросын орчин үеийн уран зохиолын орчуулга бусад улс орнуудын утга зохиолын орчуулгад ямар байр суурь эзлэж буй, орос хэлнээс бусад гадаад хэл рүү, бусад хэлнээс орос хэлнээ уран зохиолын бүтээлүүдийг хөрвүүлэхэд тохиолддог ерөнхий ба онцгой бэрхшээл, утга зохиолын орчуулагчийг анхлан бэлдэхэд баримталж буй орчин цагийн Оросын болон бусад гадаад орнуудын туршлагыг хөндөн илтгэлүүд тавигдаж байгаа юм.
Түүнчлэн, хурлын үеэр судалгаа, эрдэм шинжилгээний хамгийн анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургууль Монголын талаас, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын Холбооны Улсын "Орчуулгын хүрээлэн" Оросын талаас утга зохиолын судалгаа, орчуулгын онол, практикийг шинжлэх ухааны салбарт хөгжүүлэн хамтран ажиллах санамж бичиг үзэглэх аж.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэв

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 16, 24, 40 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой МАН-аас нэр дэвшигчид уулзлаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар нь салбар бүрийг төлөөлж буй МАН-ийн нэр цэвэр улстөрчид учраас дэмжинэ гэдгээ Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид хэлж байна.

МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тусгагдсан “20 минутын хот” буюу иргэд цэцэрлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг, тоглоомын талбай, худалдаа, үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээ, цагдаагийн үйлчилгээг өөрт ойр буюу 20 минутын зайнаас авах реформыг хийхээр тусгасан. Мөн дэд төвүүдийг шинээр байгуулж гэр хорооллын хөгжлийг дэмжих, дагуул хот байгуулах зэргээр хотын асуудлыг шийдвэрлэх олон ажлыг тусгасан. Энэ бүгдийг Баянзүрхчүүд хэрэгжүүлэх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлээ. 

 

 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийднэ гэлээ

Огноо:

,

Энэ удаагийн сонгууль “Ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу” гэдгийг шийдэх хариуцлагатай сонголт байх болно гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ. Учир нь, 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн юм. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.

Тухайлбал, хот төлөвлөгч, архитектор, доктор Ганзоригийн Лувсанжамц, Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний ахлах инженер, доктор Мөнхчулууны Энхцэцэг, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Отгоны Саранчулуун нарыг жагсаалтад багтаасан нь улс орны хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой сонголт гэдгийг сонгинохайрханчуудын төлөөлөл хэлж байв. Түүнчлэн Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад намын дарга шиг жагсаалтын ард нуугдалгүй тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгааг сайшааж байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй, хүлэмжийн тариалалтыг дэмжих “Агро-сити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн арьс шир ноос ноолуур боловсруулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ-ийг хийж байна. Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий Баянхошуу, Толгойт дэд төв байгуулахаар ажиллаж буй юм. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, П.Сайнзориг нарыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийдэх сонголтын өмнө байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай төрийн албаны мерит зарчмаар ажиллаж байгаа, дүүргийнхээ, иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг хүн. Харин Соёлын сайд Ч.Номин бол Засгийн газраас байгуулагдсан авлигыг, далд эдийн засгийг илчлэх бүх ажлын хэсэгт Х.Нямбаатар сайдтай хамт ажилласан. Аялал жуулчлал ба Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн бие даасан салбар болох суурийг тавьсан шилдэг продюсерын нэг. Э.Батшугар бол Цахим-Үндэстэн эрх зүйн реформын хүрээнд 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулсан  “20 минутын хот” концепц, “УХААЛАГ E-MONGOLIA” системийг хөгжүүлэхэд хэрэгтэй хүн. Цар тахлын тандалтын багийн ахлагчаар ажиллаж, Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж байгаа хүн бол Н.Хүрэлбаатар. Хуулийн хүрээнд асуудлыг харж, зөв шийдэл гарц гаргалгаа хийх хүн бол П.Сайнзориг юм. 2006 оноос хууль боловсруулах чиглэлээр тасралтгүй ажилласан туршлагатай хуульч, шинэ залуу улстөрч. Монгол Ардын нам салбар бүрийн шилдэг таван төлөөллөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжиж, итгэл хүлээлгээрэй” хэмээн сонгинохайрханчуудаас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Огноо:

,

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн түншлэлээр хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

СХД-ийн 28 дугаар хороонд хэрэгжих уг төслийн хүрээнд барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм.

Нийслэл газар олголтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Петровис” ХХК санхүүжүүлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр СХД-ийн 28 дугаар хорооны иргэд, оршин суугчид халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх зэрэг нийтийн ахуйн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно.

Мөн уг төсөлд НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ38 минутын өмнө

Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвши...

Тод мэдээ43 минутын өмнө

“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохай...

Тод мэдээ1 цаг 53 минут

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуула...

Тод мэдээ1 цаг 59 минут

Нөөцийн махны борлуулалт 64.1 хувьтай байна

Тод мэдээ2 цаг 2 минут

Улаанбаатарт зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө бороотой бөгөөд...

Тод мэдээ2 цаг 5 минут

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна

Тод мэдээ2 цаг 7 минут

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэсэн “Оюутан цэрэг&rdqu...

Тод мэдээ2 цаг 11 минут

Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Тод мэдээ2 цаг 13 минут

Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

Өнөөдөр2 цаг 15 минут

УБЦТС: Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх нь...

Тод мэдээ2 цаг 18 минут

Хан-Уул дүүргийн сонгогчид итгэл дүүрэн байна

Тод мэдээ2 цаг 20 минут

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын төлө...

Тод мэдээ2 цаг 25 минут

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээл-Ши...

Тод мэдээ2 цаг 27 минут

Иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй санамж бичигт гарын...

Өнөөдөр2 цаг 29 минут

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталл...

Өнөөдөр2 цаг 33 минут

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Өнөөдөр2024/06/18

МАН Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах албан бичгийг СЕХ-н...

Тод мэдээ2024/06/18

Зүүн бүсэд нэр дэвшигчид Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Б...

Өнөөдөр2024/06/18

Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл ...

Тод мэдээ2024/06/18

Г.САЙХАНБАЯР: Цаашдаа сурталчилгаагаа үргэлжлүүлээд сонгуульдаа орол...

Тод мэдээ2024/06/18

Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээ...

Тод мэдээ2024/06/18

Хан-Уулчууд хамтад нь дэмжиж, багаар нь сонгоно гэдгээ илэрхийлсээр ...

Тод мэдээ2024/06/18

Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичг...

Тод мэдээ2024/06/18

Фижи улсын Ерөнхий сайд асан Фрэнк Байнимарама нэг жил шоронд хоригд...

Тод мэдээ2024/06/18

Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүллээ

Тод мэдээ2024/06/18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох...

Өнөөдөр2024/06/18

НОБГ: Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна

Тод мэдээ2024/06/18

АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүж байна

Тод мэдээ2024/06/18

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 28 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Өнөөдөр2024/06/18

Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхааруулж байна

Санал болгох