Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2020 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21  хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2020 оны 1 дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 10, 11-нд зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж,  9 цаг 40 минутад үднэ.

Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Огноо:

,

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/09/12

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Тод мэдээ2025/09/12

ABU GENERAL ASSEMBLY 2025: ABU-гийн нэрэмжит “Шилдэг инженер-2025

Тод мэдээ2025/09/12

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ

Тод мэдээ2025/09/12

Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр 43 чиглэлийн нийтийн тээврийн ...

Тод мэдээ2025/09/12

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Тод мэдээ2025/09/12

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад...

Тод мэдээ2025/09/12

Японы телевиз 2030-2040 он хүртэлх шилдэг техник технологийн шинэчлэ...

Тод индэр2025/09/12

Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүрг...

Тод мэдээ2025/09/12

ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбар хорооны уулзалт, хэлэлцүүл...

Тод мэдээ2025/09/12

"Саньяа 2026" Азийн VI элсний наадамд оролцох урилгыг МҮОХ-нд ирүүлл...

Өнөөдөр2025/09/12

Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр2025/09/12

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/09/11

ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ

Өнөөдөр2025/09/11

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/09/10

"ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" Олон улсын хурал маргааш эхэ...

Өнөөдөр2025/09/10

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэврүүлгийн холбооны Ерөнхий Ассем...

Тод мэдээ2025/09/10

Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахм...

Тод мэдээ2025/09/10

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдийг ба...

Тод мэдээ2025/09/10

Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг ...

Тод мэдээ2025/09/10

Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина

Тод мэдээ2025/09/10

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгч, мэргэжил арга...

Тод мэдээ2025/09/10

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжэ...

Тод мэдээ2025/09/10

Балба улсад олон нийтийн эсэргүүцэл өрнөж, Ерөнхий сайд огцорлоо

Тод мэдээ2025/09/10

Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр2025/09/10

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Өнөөдөр2025/09/10

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/09/09

ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан

Тод мэдээ2025/09/09

“Veiled Musician” шоу нэвтрүүлэг есдүгээр сарын 13-нд эфирт цаца...

Тод мэдээ2025/09/09

Мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

Тод мэдээ2025/09/09

Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцлаа

Санал болгох