Тод мэдээ
Сэрэмжлүүлэг: Нутгийн зарим хэсгээр эрс хүйтэрнэ

Баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, уулархаг газраар шөнөдөө 24-26 хэм, нам дор газраар 18-20 хэм хүрч хүйтэрнэ.
Бямбаас ням гарагт шилжих шөнө Хангайн нурууны уулсаар шөнөдөө 28-30 хэм, Завхан, Архангай, Баянхонгорын зарим сумдын нутгаар шөнөдөө 20-24 хэм хүрч, эрс хүйтэрнэ.
Ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Хэнтийн нурууны орчмоор эрс хүйтэрч, шөнөдөө -24-26 хэм хүрэх төлөвтэй байна.
Иймд иргэд, тээвэрчид та бүхэнд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
Тод мэдээ
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.
Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тод мэдээ
Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.
Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Тод мэдээ
Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын газар, салбарын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.
Ажлын хэсэг хар тугалган батарейг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Электрокем Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар жилд 5 мянган тонныг боловсруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
-
Өнөөдөр2019/09/29
“Эрдэнэс-Тавантолгой” ХК бүтээн байгуулалтын төслүүдээ танилцууллаа
-
Тод мэдээ2019/10/30
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа
-
Тод мэдээ2019/10/11
Найрамдал цогцолборын төлөөлөгчид Артек төвд зочиллоо
-
Тод мэдээ2022/06/09
14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоолоо