Тод мэдээ
“Мал, мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна
Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжилж байгаа “Мал, мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас 6 чиглэлд 24 цагаар хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.
Хэсэгчилсэн арга хэмжээ эхэлснээс хойш пост болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нийт 5987 толгой бог, 1594 толгой бод малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн нэг хүнийг тус бүр 150.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.
Арга хэмжээний хүрээнд нийт 790 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 71 хүнийг 2.926.000 төгрөгөөр торгож арга хэмжээ аваад байна.
Иймд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авна гэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.


Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Тод мэдээ2024/08/15
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт солилцоог эхлүүлэх талаар санал солилцов
-
Тод мэдээ2025/03/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал өндөр...
-
Тод индэр2020/07/16
Өрх гэр бүлийн хөгжлийн жил 2020
-
Тод мэдээ2023/04/27
“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган чуулна
