Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, говь талын нутгаар хална.

2019 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 3-наас 07 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 4,5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод зураг

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв

Огноо:

,

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны  дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ14 цаг 9 минут

Амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Тод зураг14 цаг 13 минут

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Тод мэдээ14 цаг 16 минут

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Өнөөдөр14 цаг 18 минут

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын ...

Өнөөдөр14 цаг 20 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Тод мэдээ2024/03/28

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Тод мэдээ2024/03/28

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Тод мэдээ2024/03/28

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Тод мэдээ2024/03/28

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар аж...

Тод мэдээ2024/03/28

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Тод мэдээ2024/03/28

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Тод мэдээ2024/03/28

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдү...

Өнөөдөр2024/03/28

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр2024/03/28

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр2024/03/28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод индэр2024/03/27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инно...

Тод мэдээ2024/03/27

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны авто замд нүхэн эвдрэл засварлах ...

Өнөөдөр2024/03/27

ХХААХҮЯ: 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа

Тод мэдээ2024/03/27

Бартаат замын туулах чадвар сайтай 16 автомашиныг хамгаалалтын 7 зах...

Тод мэдээ2024/03/27

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны а...

Тод мэдээ2024/03/27

С.Чинзориг: Эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхийг бүхий л талаар ...

Тод индэр2024/03/27

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боло...

Өнөөдөр2024/03/27

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/26

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай тогто...

Өнөөдөр2024/03/26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2024/03/26

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/25

"Улаанбаатар марафон"-ы бүртгэл үргэлжилж байна

Тод мэдээ2024/03/25

Хөлийн гол орчимд шар усны үер бууж, 30 орчим айл үерт автлаа

Тод мэдээ2024/03/25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхий...

Өнөөдөр2024/03/25

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Санал болгох