Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 18. Сумъяа гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Тод зураг
“Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгуулжээ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв хамтран МУИС-д суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгууллаа.
“Монгол орон судлал” хаврын дадлага нь гадаадын оюутнуудад монголчуудын уламжлалт шашин соёл, хоол хүнс, гэр сууц, Монгол орны ан амьтан, цаг уур, хөрс ургамал, малчин хүний ахуй амьдралыг танин мэдүүлэх, тэдний монгол хэл, соёл сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилготой, уламжлалт ажил юм.
Энэ удаагийн дадлагыг Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн хар уул, Бясалгалын агуй, Хан Баянзүрх хайрхан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг газар зохион байгууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн монгол хэлний бэлтгэл анги, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт Япон Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНИУ, БНФУ, БНСУ, БНПУ, БНЧУ, БНИУ, БННТУ, БНКУ, БНАЛАУ, БНСВУ, БНСУ, Тайландын хант улс зэрэг улсаас ирж суралцаж буй 100 гаруй оюутан оролцлоо.
Эх сурвалж: МУИС
Тод зураг
Арми брэндийг онцолж байна




Тод зураг
Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Аврах багийнхан хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар тус улсын Хурлын гишүүн Хасан Серт, Мурат Демир болон бусад албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: ОБЕГ
-
Тод мэдээ2020/07/22
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулав
-
Тод зураг2020/02/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Өнөөдөр2020/08/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Тод индэр2020/07/20
Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажилл...
Сэтгэгдэл