Үйл явдал
УИХ-ын сонгуулийг ажиглах Европын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын парламентын төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өнөөдөр (2024.06.26) хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар ирсэн ажиглагчдад Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд “Та бүхний дүгнэлт, зөвлөмж чөлөөт, шударга сонгуулийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг” гэж онцлов.
Уулзалтад Европын парламентын гишүүд, Тамгын газар, Улс төрийн бүлгийн төлөөллүүд оролцож Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас сонгуулийн хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авсан юм. Тодруулбал, ажиглагчдын төлөөлөл сонгуулийн хууль, тогтоомжийн хэрэгжилт, сурталчилгааны санхүүжилт, хандив, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, цахим орчинд тавих хяналт, гадаад улсад байгаа иргэдийн сонгуулийн оролцооны талаар мэдээлэл авлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, хяналтын тооллого хийх, санал хураалтын дүн танилцуулах талаар мэдээлэл солилцлоо.
Сонгуулийн зохион байгуулалт нээлттэй, технологийн боломжийг ашиглаж шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгааг ажигласнаа Европын парламентын төлөөлөгчид онцлоод, сонгуулийн дараа зөвлөмжөө хүргүүлэхээ илэрхийлэв.


Үйл явдал
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
Үйл явдал
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
|
09:00
|
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг
Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
11:00
|
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг
Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдвээр ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын… |
||||
|
11:00
|
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
13:00
|
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг
Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны зургаадугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 18-наас
2026 оны зургаадугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-нд төвийн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
