Дэлхий нийтээр..
Хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэртэй цэсийг танилцуулав
Боловсролын яам, Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран орон нутгийн онцлогт тохирсон орц найрлага бүхий “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” хүүхдийн хоолны номыг боловсруулж, өнөөдөр танилцуулав.
Номын нээлтийн үеэр цэсийн талаар танилцуулахаас гадна сургалт, мэдээлэл өгсөн юм. Бодит судалгаа болон жишиг төслийн үр дүнд суурилан 33 төрлийн хоолны цэсийг жишиг болгон боловсруулснаас гадна цэвэр жин, шим тэжээл болон үнийн тооцооллыг уг цэсийн номд тусгав.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийн өнгөний систем:
Шар: Нүүрс усны эх үүсвэр
Улаан: Уургийн эх үүсвэр
Ногоон: Амин дэм, эрдэс бодисын эх үүсвэр
Цэнхэр: Кальци, уургийн эх үүсвэрийг тус тус тэмдэглэлээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
