Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дууслаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж дууслаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дээрх хороодын оршин суугчдаас зэвтэй ус гардаг талаарх санал гомдол нэлээдгүй ирдэг байсан. Үүний дагуу Яармаг бүсийн цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна.

Энэ онд Хан-Уул дүүргийн 23,24 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дамнасан 4,8 км цэвэр усны шугамын ажлыг бүрэн шинэчилж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шинэ шугамаар цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Яармагт шинээр сольсон уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг.

Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатай юм. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Намрын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэх асуудлуудын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·       Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 5 гишүүн 2024.12.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

·    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Цэцэгнуур, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 16-18 хэм хүйтэн байна.


2024 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2024.12.25/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

· “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

·   Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал

·       Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

·       Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 5 гишүүн 2024.12.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

15.00

“Их засаг”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод зураг7 цаг 11 минут

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 ...

Тод мэдээ7 цаг 26 минут

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туха...

Тод мэдээ7 цаг 34 минут

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч...

Тод мэдээ7 цаг 37 минут

Нийслэлийн 2025 оны төсвийг 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа

Тод мэдээ7 цаг 55 минут

Хилийн зарим боомтыг энэ сарын 29, 30, 31-нд түр хаана

Тод индэр8 цаг 8 минут

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

Өнөөдөр8 цаг 35 минут

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр8 цаг 40 минут

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна

Тод мэдээ2024/12/25

ТББХ: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулий...

Тод мэдээ2024/12/25

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улс...

Тод мэдээ2024/12/25

Жагсагчдын шаардлагыг хүлээн авав

Тод мэдээ2024/12/25

Байгаль орчны салбарт хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг ...

Тод мэдээ2024/12/25

Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоол...

Тод индэр2024/12/25

Р.Раш: Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүр...

Тод мэдээ2024/12/25

Алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг дэмжинэ

Тод мэдээ2024/12/25

Цэвэрлэгээний ажил хуваарийн дагуу үргэлжилж байна

Тод мэдээ2024/12/25

Онцгой нөхцөлийн нэмэгдлийг алба хаагчийн албан тушаалын үндсэн цали...

Өнөөдөр2024/12/25

Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Өнөөдөр2024/12/25

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2024/12/25

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна

Тод мэдээ2024/12/24

Парламентын мэтгэлцээний УАШТ-д “Монад” баг тэргүүллээ

Тод мэдээ2024/12/24

Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төл...

Тод мэдээ2024/12/24

Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо

Тод мэдээ2024/12/24

Автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн удаа зор...

Тод мэдээ2024/12/24

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Өнөөдөр2024/12/24

Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Тод мэдээ2024/12/24

Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2024/12/24

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Тод мэдээ2024/12/23

Нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт орлоо

Тод мэдээ2024/12/23

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчи...

Санал болгох