Тод мэдээ
Байнгын хороод хамтран хуралдаж "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоол баталлаа

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхдээ хэлэлцэх цаг хугацааны хязгаарыг тогтоолын төсөлд оруулах нь зүйтэй хэмээсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр энэ асуудлаар улс төрийн болон эрх зүйн дүгнэлтийг гаргах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байснаа тодотгоод, Ажлын хэсэг энэ асуудлыг анхаарч ажиллахыг сануулав. Мөн Үндсэн хуульд нийцүүлэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитын байгууллагын санал, зөвлөмжийг хэрхэн хүлээж авах зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
Тогтоолын төслийг батлахыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Тодруулбал, хяналтын 20 оператор дөрвөн ээлжээр ажиллаж, ППМ100 болон түүнээс дээш заасан айл өрхүүдтэй бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шуурхай баг явуулж, шалтгаан нөхцөлийг нь тодруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний хэлтсийнхэн айл өрхүүдэд ажилладаг.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд нийслэлд ажиллаж байгаа бүх угаарын хий мэдрэгчийн дохиолол ирэх бөгөөд дараах түвшинд ангилан харуулдаг.
- Онц аюултай
- Аюултай
- Их бохирдолтой
- Дунд зэргийн
- Бага бохирдолтой
- Хэвийн
Галлагааны улирал эхэлснээс хойш тус төвийнхөн дэлгэцээр 15.525 дуудлага хүлээн авч, 31.050 хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлжээ. Ингэхдээ 860 удаа гэрээт хяналтын ажилтныг угаарын дуудлагын дагуу холбогдож чадаагүй айл өрхүүд рүү явуулж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Нийслэлийн долоон дүүрэгт 500 гэрээт хяналтын ажилтан албан хаагчид бий.
Тэд хяналтын төвөөс ирсэн угаарын түвшин өссөн тухай дуудлага мэдээллийн дагуу тухайн айлд хамгийн түрүүнд очиж анхны нөхцөл байдалтай танилцан, агаар сэлгэлт хийж, иргэдийг гарган, зөвлөгөө сэрэмжлүүлэг хүргэж 24 цагийн бэлэн байдалд ажилладаг. Гэрээт ажилтнууд угаарын хордлогын байдал хүндэрсэн, тусламж авах шаардлагатай иргэдийн тухай дуудлагыг эмнэлгийн байгууллагад өгч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.
Угаар хийн хордлого илэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдал:
- Түлшний шаталт бүрэн дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээсэн
- Угаар мэдрэгч төхөөрөмжийг унтраасан, эвдсэн
- Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдсан
- Яндан хөөлөөгүй гэх мэт шалтгаан нөхцөлийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.
Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.
Тод мэдээ
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцож байна.
Стандарт, хэмжил зүйн газар нь 1979 оноос эхлэн ISO-д гишүүнээр элссэн бөгөөд өнөөгийн байдлаар 56 техникийн хороонд жинхэнэ гишүүн, 207 хороонд ажиглагч гишүүнээр оролцож, стандартын боловсруулалт, шинэчлэлийн үйл явцад идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Тус чуулганы хүрээнд ISO-ийн бүх гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж, байгууллагын бодлого, стратегийн чиглэл, цаашдын хөгжлийн зорилтуудыг хэлэлцдэг. Энэ нь гишүүн орнуудын хувьд өөрсдийн байр суурийг илэрхийлэх, олон улсын туршлага, сайн жишээг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал боломжийг бүрдүүлдэг.
Энэ удаагийн Ерөнхий чуулганы нээлтийн өдөр ISO-оос албан ёсоор ISO 17298 “Байгууллагын биологийн олон янз байдал – Удирдамж ба шаардлага” нэртэй шинэ стандартыг нээлээ. Энэхүү стандарт нь байгууллагуудын стратеги болон үйлажиллагаанд биологийн олон янз байдлыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх дэлхийн анхны олон улсын стандарт юм.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр биологийн олон янз байдлын сэдэвт хуралдаан болж, төр, бизнесийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн, стандартууд хэрхэн дэлхий нийтийн зорилгыг бодит үйлдэл болгон хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцлээ.
Тус үйл явдал биологийн олон янз байдал нь амьжиргаа, тогтвортой байдал, өсөлтийн үндэс болсон Руанда улсад зохион байгуулагдсан нь ISO/TC 331 “Биологийн олон янз байдал” техникийн хорооны олон жилийн хамтын ажиллагаа, үр бүтээлийн тод илэрхийлэл боллоо гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.
-
Тод зураг2019/05/29
ЖДҮ эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах ажил ор...
-
Өнөөдөр2024/02/06
Монгол Улсын Гавьяат багш, зурхайч Я.Аюурзана: Билэгдэлтэй үг биелж баяр жаргал ...
-
Тод мэдээ2021/02/24
МОНГОЛБАНК: Урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа
-
Тод мэдээ2020/09/23
Дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ