Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нэг сар үргэлжилнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэлжээ. Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм.

Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах аж. 

Нийслэлээс оролцогчид есөн дүүргийн ЖДҮДТөвд, орон нутгаас оролцогчид Аймгийн ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж, үзэсгэлэн худалдаанд оролцох боломжтой гэж Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Итали Улсын Дэд бүтэц, тээврийн Дэд сайд Т.Ферранте нар 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Ром хотноо уулзаж, Монгол, Италийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ зам, тээврийн харилцаа бол аливаа хоёр орны хоорондын бүхий л салбарын хамтын ажиллагааны суурь болж байдгийн хувьд энэ жил тохиож буй Монгол, Итали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээний эхлэл болгож “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ хэлэлцээр нь Монгол Улсын Ази-Европыг холбосон транзит улс болох зорилготой нийцэж байгаа тухай цохон тэмдэглэв.

Мөн энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, тогтворжуулахад хоёр улс хоорондын худалдаа, эдийн засаг, аялал, жуулчлал, соёл, урлаг зэрэг бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал нөлөөтэй болохыг онцлов.

Дэд сайд Т.Ферранте “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсан нь Монгол, Итали хоёр орны хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй манай хоёр орны зам, тээврийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд Монгол, Итали хоёр орны хоорондын худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах, жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх чиглэлийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр харилцан тохиролцов гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг боловсруулсан байна. Түүнчлэн, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаажээ.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх зэргийг зохицуулах бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буйг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оын нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

Шинэчилсэн найруулгын төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан үндсэн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ хэд хэдэн зарчмын шинжтэй асуудлыг тусгасан талаар танилцуулав. Тухайлбал, хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан байна. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулжээ.

Энэхүү хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгүүдийн дунд нийт 4 удаа хэлэлцүүлэн, санал санаачлагыг тусган ажилласан талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ17 цаг 26 минут

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нэг сар үргэлжилнэ

Тод мэдээ17 цаг 29 минут

Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэ...

Өнөөдөр17 цаг 33 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ17 цаг 46 минут

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчл...

Тод мэдээ17 цаг 50 минут

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын т...

Өнөөдөр17 цаг 53 минут

Нийслэлд гал түймрийн 41 дуудлага бүртгэгджээ

Тод мэдээ18 цаг 2 минут

207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн с...

Өнөөдөр18 цаг 6 минут

Б.Тэгшбаяр: Далд зогсоолын ажил 95 хувьтай, цэцэрлэгт хүрээлэнгийн т...

Тод мэдээ18 цаг 17 минут

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сар...

Өнөөдөр18 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Өнөөдөр2025/01/24

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэ...

Тод мэдээ2025/01/24

Айл өрхөд шинээр мөрдөж буй цахилгааны үнэ

Өнөөдөр2025/01/24

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/01/24

Авлигын эсрэг сургалтад 226 албан тушаалтныг хамруулав

Тод мэдээ2025/01/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.01.24/

Тод индэр2025/01/24

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгааг...

Тод мэдээ2025/01/24

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулий...

Тод мэдээ2025/01/24

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ту...

Тод мэдээ2025/01/24

Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж, 1600 метр суваг тат...

Өнөөдөр2025/01/24

Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Өнөөдөр2025/01/24

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/23

Дөрвөн аймгийн малчдад аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүргэж эхэллээ

Тод мэдээ2025/01/23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.01.23/

Тод мэдээ2025/01/23

АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв...

Тод мэдээ2025/01/23

Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ

Тод зураг2025/01/23

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Тод мэдээ2025/01/23

"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэж, ...

Тод мэдээ2025/01/23

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож,...

Тод мэдээ2025/01/23

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ту...

Өнөөдөр2025/01/23

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Санал болгох