Тод мэдээ
ХСҮТ-ийн эмч нар Женевийн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байна
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон Женевийн их сургуулийн эмнэлэг хооронд 2024 оны есдүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ХСҮТ-ийн мэс засалч, Доктор Б.Азжаргал, ХСҮТ-ийн онкологич, радиологич Доктор Д.Саранзаяа нар Женевийн их сургуулийн эмнэлгийн Профессор, Доктор Оливиер Мишелинээр ахлуулсан Хавдар судлалын тасаг болон Профессор, Доктор Фредерик Трипоне-ээр ахлуулсан Мэс заслын тасагт ажиллаж байна.
Женевийн их сургуулийн эмнэлэгт манай эмч нар ажиллах хугацаанд Монгол Улсад төдийлөн хүртээмж багатай байгаа орчин үеийн хорт хавдар судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлааны эмчилгээ (immunotherapy) болон хэвлий, цээжний эрхтнүүдэд хөнөөл багатай орчин үеийн арга техник болох дурангийн болон торакоскопи мэс заслын ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байна.
Тод мэдээ
Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
2025 оны нэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Лаос Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны хүрээнд тус комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонгтай уулзав.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хурал хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг олон салбарын харилцаа хамтын ажиллагааг дээшлүүлэх, өргөжүүлэх талд чухал хувь нэмрийг оруулсан хурал болсон гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Хоёр улсын харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа бизнесийг харилцан нэмэгдүүлэх сонирхол болон нөөц боломж аль аль талд их байгаа тул энэ боломжийг ашиглахад анхаарч ажиллах нь зүйтэй байгааг онцлов.
Ялангуяа Лаосын талаас Монгол Улстай хүнсний салбарт хамтран ажиллах, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаа ба эргүүлээд жимс, ногоо, цагаан будаа, мод, модон бүтээгдэхүүн зэргийг нийлүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсэн. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тээврийн харилцаа холбоос чухал тул хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцлийг бүрдүүлэхэд хоёр улсын салбарын яамд болон бусад холбогдох байгууллагууд чармайлт гарган ажиллахаар болсон талаар дурдаж хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.
Ерөнхий сайд Сонсай Сипандонг Монголын Засгийн газрын төлөөлөгчид Вьентиан хотноо айлчлан ирж хоёр орныг улам ойртуулж, нөхөрлөл, түншлэлийг улам бататгасан арга хэмжээг зохион байгуулсан баяртай байгааг хэлж манай хоёр улс нь түүхийн хугацаанд харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн дотны найз нөхөд гэдгийг онцлон хэлэв. Монгол Улс 126 гишүүнтэй УИХ-тай болсонтой холбоотойгоор шинээр нэмэгдсэн гишүүдийн суух ширээ сандлыг Лаосоос бэлэглэсэн, Монголын талаас амьд хонь, хивс бэлэглэж байсан зэрэг жишээг дурдав. Мөн Зам, тээврийн сайдын зүгээс танилцуулсан тээврийн хамтын ажиллагааны саналуудыг Ерөнхий сайдын зүгээс дэмжин сайшааж байгаагаа хэлж цаашид аяал жуулчлалыг хөгжүүлэхэд нислэгийг асуудал чухал тул сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөр тогтоосон.
Ингэснээр 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөг болно гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгуулж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын албан хаагчид СХД-ийн 20 дугаар хороонд ажиллалаа.
Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хороо, "Энхжин" худалдааны төвөөс 22-ын товчоо хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд чингэлэг байршуулж, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх, бараа бүтээгдэхүүнийг явган хүний зам дээр өрж тавих, орц гарцыг хаах зэрэг зөрчлүүд илэрсэн юм.
Иймээс үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, хотын стандартыг хангуулах зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.
Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, хотын стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж, бараа бүтээгдэхүүнээ явган хүний орц гарцыг хааж байршуулах зэрэгт шаардлага тавьж байна. Энэ хүрээнд нийт аж ахуйн нэгж, сууц өмчлөлийн холбоо, иргэдэд хотын стандартыг хангах мэдэгдэл, зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн газрууд хэрэгжилтийг хангасан эсэхийг мөн шалгана” гэв.
Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулж байгаа төмөр авах цэг нь машин, механизм зорчих, иргэд болон ажилчид өөрсдөө зорчих бүсчилсэн зам талбай байхгүйгээс гадга талбайн зохион байгуулалт, хөдөлмөр аюулгүй байдал алдагдсан байв. Иймээс стандарт хангуулах шаардах хуудас хүргүүллээ.
-
Тод мэдээ2020/10/09
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлуулахаар өргөн барилаа
-
Тод мэдээ2021/04/07
УИХ: Байнгын болон дэд хороо хуралдана
-
Тод мэдээ2022/01/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Тод мэдээ2021/05/29
Шайлеш Тинайкар: Монгол цэргүүд бусдыг манлайлж энхийг цогцлооход үлгэр жишээ бо...