Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино

Огноо:

,

Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. 

Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой” гэв.

Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулах юм.

Ташрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Үндэсний орон сууцжуулалтын бодлого болон нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаа танилцууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газраас 2024-2028 онд Хурдацтай хөгжлийн бодлогын хүрээнд бодлогын 4 том шинэчлэл хийж, Хүний хөгжлийн индексээ сайжруулах зорилт дэвшүүлсэн.

Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 5 мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий. Гол шалтгааны нэг нь өрхийн орлого бага, орон сууцгүйгээс болж байна.

Гэр бүлд суурилсан бодлогын хамгийн чухал нь орон сууцжуулалт. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл өгөөжөө өгсөн ч, танил талаараа дамжуулан зээл авдгаас үүдэж хамгийн багадаа 3-4 жил хүлээдэг, орон сууцны үнийн хөөсрүүлсэн тул зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй.

Цаашдаа ипотекийн зээлийг анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүл, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүү түлхүү хөгжүүлнэ.

Дан ганц орон сууцанд биш эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцанд ч ипотекийн зээл олгодог болж, хашаандаа сайхан амьдрах зорилтыг хэрэгжүүлж, орон нутагт өрхийн орлогод нийцсэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр Үндэсний урлагийн их театр, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвлөмж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хуулийг хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг тус тус  хүргүүллээ.

Авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдлыг үнэлэх хийх чиг үүргийн хүрээнд Зам тээврийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Ойн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар, Цэргийн төв эмнэлэг, “Бөртэ”, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ зэрэг байгууллага дахь төсвийн хөрөнгө, зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтын ил тод байдалд дүн шинжилгээ хийв.

Авлигын эсрэг сургалтад 11 байгууллагын 787 албан тушаалтныг хамруулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ10 цаг 40 минут

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн...

Тод мэдээ10 цаг 46 минут

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

Тод мэдээ10 цаг 53 минут

Орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орлогод ...

Тод мэдээ10 цаг 58 минут

Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн ши...

Тод мэдээ11 цаг 6 минут

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хяна...

Тод мэдээ11 цаг 15 минут

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал сол...

Тод мэдээ11 цаг 20 минут

Д.Амарбаясгалан: Баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн ...

Тод мэдээ11 цаг 23 минут

Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Өнөөдөр11 цаг 25 минут

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгүүдийн хуралдаан

Өнөөдөр11 цаг 32 минут

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/30

Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт ...

Тод мэдээ2025/01/30

Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган ...

Тод мэдээ2025/01/30

Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг ...

Тод мэдээ2025/01/30

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлө...

Өнөөдөр2025/01/30

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ

Тод мэдээ2025/01/30

Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон...

Тод индэр2025/01/30

Ө.Цогт-Эрдэнэ: “Алтан төлийн эзэн” шагналыг төл малаа сайн бойжу...

Өнөөдөр2025/01/30

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаан, хэлэлцүүлэг

Өнөөдөр2025/01/30

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/29

“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 700 тэрбум төгрө...

Тод мэдээ2025/01/29

Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зарлалаа

Тод мэдээ2025/01/29

“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно

Өнөөдөр2025/01/29

"Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг эхлүүллээ

Өнөөдөр2025/01/29

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллэ...

Тод мэдээ2025/01/29

“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл долоодугаар сард аши...

Тод мэдээ2025/01/29

ХСҮТ-ийн эмч нар Женевийн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байна

Өнөөдөр2025/01/29

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/28

Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Тод мэдээ2025/01/28

Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө

Тод мэдээ2025/01/28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Санал болгох