Өнөөдөр
Ойн туруутан амьтдын байршил нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Өвөл, хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлүүд гардаг тул байршил нутагт нь идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм.
Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газраас Сүхбаатар дүүргийн ногоон бүсийн 2 цэгт 1000 кг нуурын давсыг хөрсөнд шингэхээс урьдчилан сэргийлж, зэрлэг амьтдад хүртээмжтэй байдлаар унанги мод, хожуулыг ашиглан байршуулж, үр дүнг баталгаажуулахаар хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршууллаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүрээлэн” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Цаашид уг ажлыг төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 9-р сарын 15-нд Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Заг-Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар бороо орохгүй. Салхи 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Есдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Өнөөдөр
Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журмаар өнөөдөр /2025.09.12/ улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
САНУУЛАХАД:
Сондгой тоогоор төгссөн бол 9-р сарын 13, 15-нд, тэгш тоогоор төгссөн бол 9-р сарын 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ