Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Ойн туруутан амьтдын байршил нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Огноо:

,

Өвөл, хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлүүд гардаг тул байршил нутагт нь идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм.

Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газраас Сүхбаатар дүүргийн ногоон бүсийн 2 цэгт 1000 кг нуурын давсыг хөрсөнд шингэхээс урьдчилан сэргийлж, зэрлэг амьтдад хүртээмжтэй байдлаар унанги мод, хожуулыг ашиглан байршуулж, үр дүнг баталгаажуулахаар хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршууллаа.   

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүрээлэн” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. 

Цаашид уг ажлыг төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаан, хяналтын сонсгол

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.02.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудал, хуралдаан, хяналтын сонсголын товыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 174 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР. ХЯНАЛТЫН СОНСГОЛ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл

09.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.


2025 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говиор 2-7 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Арц Богдын өвөр хоолойгоор 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2025 оны хоёрдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 4-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 4-нд зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 цаг 59 минут

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр4 цаг 2 минут

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийд...

Тод мэдээ4 цаг 7 минут

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахлагчтай ажлын хэсэг Зүүн бүс н...

Тод мэдээ4 цаг 32 минут

Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ

Тод мэдээ4 цаг 36 минут

Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн ши...

Өнөөдөр4 цаг 45 минут

Ойн туруутан амьтдын байршил нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүллээ...

Тод мэдээ4 цаг 55 минут

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако ...

Өнөөдөр5 цаг 1 минут

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаан, хяналтын сонсгол

Өнөөдөр5 цаг 7 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/31

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн...

Тод мэдээ2025/01/31

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

Тод мэдээ2025/01/31

Орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орлогод ...

Тод мэдээ2025/01/31

Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн ши...

Тод мэдээ2025/01/31

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хяна...

Тод мэдээ2025/01/31

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал сол...

Тод мэдээ2025/01/31

Д.Амарбаясгалан: Баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн ...

Тод мэдээ2025/01/31

Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Өнөөдөр2025/01/31

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгүүдийн хуралдаан

Өнөөдөр2025/01/31

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/30

Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт ...

Тод мэдээ2025/01/30

Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган ...

Тод мэдээ2025/01/30

Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг ...

Тод мэдээ2025/01/30

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлө...

Өнөөдөр2025/01/30

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ

Тод мэдээ2025/01/30

Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон...

Тод индэр2025/01/30

Ө.Цогт-Эрдэнэ: “Алтан төлийн эзэн” шагналыг төл малаа сайн бойжу...

Өнөөдөр2025/01/30

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаан, хэлэлцүүлэг

Өнөөдөр2025/01/30

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/29

“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 700 тэрбум төгрө...

Тод мэдээ2025/01/29

Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зарлалаа

Санал болгох