Тод мэдээ
“Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 6-ны өдөр зарлиг гаргаж, “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ.
Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” хэмээн тусгажээ. Энэхүү өөрчлөлтийн саналыг анх Монгол Улсын аварга О.Хангай гаргаж, Ерөнхийлөгчид хандаж байжээ. Тэгэхээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг хүүхэд нь нэгээс дээш нас хүрсэн үедээ эндсэн бол эхийн II одон авах боломжтой болж буй юм.
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ерөнхийлөгчийн 13-р тоот зарлигаар Алдарт эхийн одон авах журамд өөрчлөлт орсноор эхийн одон авах эхчүүд 2025 оны 04 сарын 1-ээс өмнө материалаа өгөх шаардлагатай аж.
Тод мэдээ
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө 22-32 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
Тод мэдээ
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна
Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн 2-3-ны өдрүүдэд амарна.
Харин Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна. Харин олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Тод мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв.
Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
-
Тод мэдээ2024/11/19
Филлипин улсад “Пепито” нэртэй хүчтэй хар салхи шуурчээ
-
Тод мэдээ2021/09/08
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа
-
Тод мэдээ2021/07/30
Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хура...
-
Тод мэдээ2020/05/27
Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна