Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 60 гомдол, мэдээллийг хянан шалгав

Огноо:

,

Сэтгүүлч:

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 2 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1000 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 518 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 482 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нь тогтоогдсон 6 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын дагуу Дорнод аймгийн Засаг даргад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлсний зэрэгцээ гэмт хэргийн шинжтэй 2 өргөдөл, гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө 22-32 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай. 

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна

Огноо:

,

Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн 2-3-ны өдрүүдэд амарна.

Харин Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна. Харин олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв.

Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ7 минутын өмнө

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Тод мэдээ23 минутын өмнө

Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна

Тод мэдээ25 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

Тод мэдээ33 минутын өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургаадугаар сард зохион байгуулна

Тод мэдээ43 минутын өмнө

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Өнөөдөр54 минутын өмнө

Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой дугаартай тээврийн хэрэг...

Өнөөдөр58 минутын өмнө

БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төлөөлөгчдийг ...

Тод мэдээ1 цаг 16 минут

Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолы...

Өнөөдөр1 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/21

"Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүү...

Тод мэдээ2025/02/21

Хүрээлэн буй орчны чиглэлээр ажиллах боловсон хүчин дутагдалтай байн...

Тод мэдээ2025/02/21

Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Пите...

Тод мэдээ2025/02/21

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Тод мэдээ2025/02/21

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдлаа

Тод мэдээ2025/02/21

Монгол Улсын Хөгжлийн банк IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүлнэ

Өнөөдөр2025/02/21

Энэ сарын 18-нд Фукуок-Улаанбаатар нислэгээр ирсэн зорчигчдын анхаар...

Тод мэдээ2025/02/21

Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага иржээ

Өнөөдөр2025/02/21

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/20

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр ...

Тод мэдээ2025/02/20

Улаанбаатарт 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байрш...

Тод мэдээ2025/02/20

НӨАТ-ын сугалаанаас супер азтан нэг тодорлоо

Тод мэдээ2025/02/20

Эрүүл мэндийн салбарт 768 стандарт хэрэгжиж байна

Тод мэдээ2025/02/20

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV б...

Тод мэдээ2025/02/20

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ

Тод индэр2025/02/20

Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатга...

Тод мэдээ2025/02/20

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Гашуунсухайт-Ганц...

Тод мэдээ2025/02/20

Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтоон...

Өнөөдөр2025/02/20

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Тод мэдээ2025/02/19

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14 хүртэл үр...

Тод мэдээ2025/02/19

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Санал болгох