Тод зураг
Хурд хэмжигчийг байршуулан ажиллаж байна
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Улаанбаатар хотруу орж, гарах хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэл хот руу орж, гарч байгаа иргэд, жолооч нарт сэрэмжлүүлэг, санамж хуудсыг тараан ажиллаж байна.
Мөн товчооны замд гурван ширхэг зурагт самбарыг байршуулж, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөөврийн хурд хэмжигчийг байршуулан, хяналт тавин ажиллаж байна.

Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2021/09/14
Улаанбаатарт өчигдөр 6309 иргэнийг дархлаажуулжээ
-
Дэлхий нийтээр..2024/11/05
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Бейсен Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа
-
Дэлхий нийтээр..2022/09/05
Өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нөөцлөөд байна...
-
Дэлхий нийтээр..2023/09/14
Түвшин тогтоох төгсгөлийн шатны үзлэг энэ сарын 25-наас эхэлнэ
