Дэлхий нийтээр..
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 18-нд болж, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө.
Монгол Улсын Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр ханган хяналт тавин ажиллаж байна. Эрчим хүчний салбарын нийт 46 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.
Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хувьд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц энэ өдрийн байдлаар “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн нийт гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
Дэлхий нийтээр..
НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа
НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.
Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.
