Дэлхий нийтээр..
120 мянгатын 22 барилгыг хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөх боломжийг судалж байна
Хан-Уул дүүргийн 1-р хорооны 120 мянгатын бүсэд нийт 22 хуучны орон сууцны барилга байрлаж байгаагаас 13 барилгад ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан.
Үүнээс 2 барилга (1-р байр, 18-р байр)-ын төсөл хэрэгжүүлэх эрх НЗД-ын А/851, А/1060 тоот захирамжаар "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д шилжиж ирсэн. 1 дүгээр байранд сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 7 сарын 3-ны өдөр "Даацын цамхаг групп" ХХК төсөл хэрэгжүүлэгчээр тодорсон боловч оршин суугчид тухайн бүсийн нийт 22 барилгыг бүхэлд нь хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан билээ.
Үүнтэй холбогдуулан 22 барилгын нийт оршин суугчдаас нэгдсэн байдлаар хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэл, байр суурийг тодруулах, нэгдсэн мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Хөрөнгө оруулалт, бодлогын газрын дарга М.Шижирбаяр “Хэрэв 120 мянгатын барилгуудын брэндинг, орчны онцлогийг хадгалж ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, сургууль зэргийг стандартад нийцүүлэн хотхон хэлбэрийн цогц дахин төлөвлөлтийг хэрэгжүүлбэл нийслэлийн анхны нэгдсэн хорооллын жишиг төсөл болох боломжтой” гэж онцоллоо.
Эх сурвалж: Улаанбаатар орон сууцжуулалт ХХК
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
