Хэн юу хэлэв...
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ЕБ-ын тусгай сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Мэргэжлийн холбооны төлөөлөл нь яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын асуудалтай холбоотой эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хамтран ажиллах талаар санал хэлэв. Сургуулийн захирлууд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцлоод, тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, боловсролын оношлогоо, багшийн сэтгэл ханамж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах асуудлыг ярилаа.

Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр гадаад, дотоодын их сургуулиудад багш мэргэжлээр суралцагчдад сургалтын тэтгэлэг олгох, багш нарыг чадавхжуулах, суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав.
Сайд Л.Цэдэвсүрэн тусгай сургууль, цэцэрлэгүүдийг ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах багш нарт мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг загвар орчин, арга зүйн төв болгон хөгжүүлэх, сургууль төгсөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгодог болох, их, дээд сургуульд суралцах нөхцөлийг бодитоор ханган элсэлтийг нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа талаараа ярилаа. Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтад энэ чиглэлийн багш мэргэжилтэн орсон бөгөөд гадаад улсад шаардлага ханган тэнцэж суралцах тохиолдолд сургалтын төлбөрийг төр хариуцах болсыг тэмдэглэн хэллээ.

Мөн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоодоос төлөөлөл оролцуулж, төрийн зарим чиг үүргийг чадварлаг, идэвх санаачилгатай ажилладаг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлэх боломжтой гэлээ. Ийнхүү яам, сургууль, холбоодын ажлын уялдаа тасралтгүй, сайн хангагдах, хамтарч ажиллах чиглэл, төлөвлөлтөө хэлэлцсэн ач холбогдолтой уулзалт боллоо.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Дэлхий нийтээр..2021/04/07
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
-
Дэлхий нийтээр..2020/09/21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна
-
Дэлхий нийтээр..2021/05/11
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2024/04/30
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ
