Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

АНУ-ын Төв банкны удирдлагын шилжилт маргаан дагуулж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл албан тушаалын хугацаа дууссаны дараа ч Төв банкны зөвлөлийн гишүүнээр үлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Төв банкны бие даасан байдалд нөлөөлж болзошгүй хууль эрх зүйн үйлдлүүдтэй холбон тайлбарласан талаар Associated Press мэдээлэв.

Пауэллийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 15-нд дуусах бөгөөд түүний оронд нэр дэвшсэн Кевин Уорш-ийг Сенатын Байнгын хороо дэмжээд байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Пауэлл зөвлөлийн гишүүнээр үлдвэл шинэ удирдлагын бодлого, тэр дундаа хүү бууруулах шийдвэрт нөлөөлөх боломжтой бөгөөд Холбооны нөөцийн сан доторх бодлогын зөрчил нэмэгдэх эрсдэлтэй байна.

Үүний зэрэгцээ АНУ-д инфляц Төв банкны зорилтот 2 хувиас давсан хэвээр байгаа тул бодлогын хүүг бууруулах эсэх асуудал маргаантай хэвээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ

Огноо:

,

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэсээс 2026 оны 9-11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.

Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргадаг уламжлалтай.

Есдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сар: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ: Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байна. Иймээс нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгаа тул ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарна уу. 

 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

Огноо:

,

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр НИТХ-ын ажлын хэсэг Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.  Тавантолгой түлш ХХК 2025-2026 оны халаалтын улиралд 425 борлуулалтын цэгээр нийт 438 мянган тонн хатуу түлшийг борлуулжээ. 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Өнгөрсөн жил хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 30-35 хувиар буурсан үзүүлэлттэй. 2026 онд бид энэ тоог 40-45 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жил бид өмнө жилийн адилаар хагас коксон шахмал түлшийг импортлох бөгөөд мөн 120 мянган тонн мидлингэн шахмал түлшийг ашиглана. Нийт 400-430 мянган тонн түлшийг энэ галлагааны улиралд хэрэглэх тооцоотой. Улаанбаатар хотод 170 мянган айл шахмал түлш түлж буй. Энэ жил үүнээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн. Есдүгээр сард галлагааны улирал эхлэхэд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байх шаардлагатай” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.

Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд, 

-113 блок, 8,575 айлын орон сууц

-5,780 суудалтай 5 сургууль

-1,520 суудалтай 8 цэцэрлэг

-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Бүтээн байгуулалтын явц  36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах

-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох

-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх

-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ.  Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.

2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал13 цаг 17 минут

Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ

Үйл явдал13 цаг 22 минут

Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ

Тод зураг13 цаг 33 минут

Сэлбэ 20 минутын хот

Хэн юу хэлэв...13 цаг 34 минут

Намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ

Хэн юу хэлэв...13 цаг 36 минут

Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

Дэлхий нийтээр..13 цаг 37 минут

ОХУ Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгалаа

Үйл явдал13 цаг 40 минут

COP-17: Газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийг хэлэ...

Дэлхий нийтээр..13 цаг 43 минут

Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжил...

Үйл явдал13 цаг 44 минут

Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж б...

Дэлхий нийтээр..13 цаг 55 минут

xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

Үйл явдал14 цагын өмнө

Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгы...

Дэлхий нийтээр..14 цаг 6 минут

Японы Засгийн газрын дэмжлэгийн түвшин буурсаар 50 хувиас доошилжээ

Үйл явдал14 цаг 10 минут

Зөвшөөрөлгүйгээр ус ашиглан элс угааж байсан компанийн үйл ажиллагаа...

Үйл явдал14 цаг 13 минут

Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар Хирошима...

Үйл явдал14 цаг 15 минут

Цахим орчинд банкны нэр, логог ашигласан залилангийн зар сурталчилга...

Үйл явдал14 цаг 19 минут

Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын аж...

Үйл явдал14 цаг 22 минут

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн ор...

Үйл явдал2026/07/29

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Үйл явдал2026/07/29

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээн...

Үйл явдал2026/07/29

2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдү...

Чөлөөт бүс2026/07/29

Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна

Үйл явдал2026/07/29

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, а...

Үйл явдал2026/07/29

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэ...

Хэн юу хэлэв...2026/07/29

Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой

Үйл явдал2026/07/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/07/28

Дайны хөлд сүйдсэн их сургуулийг дахин босгох оролдлого үргэлжилж ба...

Дэлхий нийтээр..2026/07/28

Франц, Испанид ой хээрийн түймрийн улмаас 250 мянга гаруй хүнийг нүү...

Дэлхий нийтээр..2026/07/28

Сиэтл хотод болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн...

Үйл явдал2026/07/28

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Дэлхий нийтээр..2026/07/28

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Санал болгох