Чөлөөт бүс
“Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг танилцуулах хэвлэлийн хурал болно

Монгол түмний оюун санаа, ухаан бодлоос ундран оргилж, мянга мянган жилийн турш өвлөгдөн ирсэн аугаа их өв соёлыг 7 ай савын хүрээнд цогцлоон байгуулах, өнөө цагийн Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийнхээ соёл, байгаль, түүхийн онцлог агуулгыг нэгэн дор цогцлоон бүтээж хүүхэд, залуус, нийслэлийн иргэд төдийгүй монголын нийт ард түмэн, гадаад, дотоодын жуулчдад дэлгэн үзүүлж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилготой “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг танилцуулахын зэрэгцээ тус төслийн элчээр ажиллаж буй монгол поп опера “Увертюра” хамтлагийн “Монгол соёл” хэмээх онлайн тоглолтын талаар мэдээлэл хийх хэвлэлийн хурал 05 дугаар сарын 18-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хурлын танхимд болно.
Хэвлэлийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 77114147, 86004147 дугааруудаас лавлаарай.
Чөлөөт бүс
Хүүхдийн дархлаа сэргээх цэгэн иллэг...
Хүүхдэд зохистой идээ, унд, явдал мөрийг дадуулах нь маш чухал. Хүүхэд, хөгшин хүн хоёр маш их ядардаг талаар уламжлалт анагаах ухааны ном сударт бий.
- Нэг нь өсөж яваа махбод, нөгөө нь өтөлж яваа махбод. Хүүхэд насанд бие махбодын эд, эрхтэн бүрэлдэн томорч, өсөж төлжих үйл явц эрчимтэй явагддаг.
- Эд эрхтнүүд өсөж хөгжих явцад хүүхэд маш их ядардаг учраас зөв хооллож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй.
- Хүүхдээ элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга нь хүүхэддээ цаг гаргаж нуруу, гар, хөлийг нь шар тоё, сүүлний тосоор тосолж, иллэг хийж, тайвшруулаад унтуулж амрааж байх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй юм.
Чөлөөт бүс
Бүтэн нойрны ач тусыг та мэдэх үү?
Олон улсын судалгаагаар бага болон өсвөр насны хүүхдийг 21.00-22.00 цагийн хооронд унтуулсанаар ачаалал даах чадвартай, тэвчээртэй, ой тогтоолт сэтгэн бодох чадвартай, сэргэлэн цовоо, бүтээмжтэй болж өсдөг байна.
Сургууль амарсан эдгээр өдрүүдэд хүүхдийнхээ бүтэн, чанартай унтуулж, дархлааг нь дэмжээрэй.
Чөлөөт бүс
Аарц махнаас илүү уураг агуулдаг
Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч вирус, нянгийн халдвараар үүсэх томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ үед дархлаагаа сайжруулах тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай.
Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.
Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг. Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг /нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.
Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.
Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е аминдэмээр баяжуулах боломжтой.
Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг. Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Сэтгэгдэл