Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр  баруун  болон төвийн аймгуудын  ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, Олон нууруудын хөндий,  Хангайн нурууны өвөр бэл, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст  бороо, уулаараа нойтон цас, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн  аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бага зэргийн бороо орно. Салхи 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дулаан байх ба бусад нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 1-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж,  9 цаг 40 минутад үднэ.

Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Огноо:

,

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/10/03

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг б...

Тод мэдээ2025/10/03

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ...

Тод мэдээ2025/10/03

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажи...

Өнөөдөр2025/10/03

ӨНӨӨДӨР: УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/10/03

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2025/10/01

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэр...

Тод мэдээ2025/10/01

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Тод мэдээ2025/10/01

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижл...

Тод мэдээ2025/10/01

Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөв...

Тод мэдээ2025/10/01

Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг т...

Тод мэдээ2025/10/01

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Тод мэдээ2025/10/01

Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн...

Тод мэдээ2025/10/01

ЗГ: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэ...

Тод мэдээ2025/10/01

Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёс...

Өнөөдөр2025/10/01

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Тод мэдээ2025/09/30

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Палестин, Израилийн мөргөлдөөний талаар хэлэл...

Тод мэдээ2025/09/30

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2.102.000 төгрөгийг залил...

Тод мэдээ2025/09/30

ГИХГ: Хиймэл оюун (AI)-д суурилсан чатботыг зөвлөгөө мэдээллийн үйчи...

Тод мэдээ2025/09/30

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн...

Тод мэдээ2025/09/30

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуу...

Тод мэдээ2025/09/30

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Тод мэдээ2025/09/30

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй...

Тод мэдээ2025/09/30

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/09/30

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

Тод мэдээ2025/09/29

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

Тод мэдээ2025/09/29

Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

Тод мэдээ2025/09/29

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ

Тод мэдээ2025/09/29

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо

Санал болгох