Тод зураг
Архангай аймгийн хэмжээнд 1804.8 мянган толгой эх мал төллөжээ
![](/uploads/thumb/shudarga-mn-img-15920011515.jpg)
Архангай аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 2020 оны 06 сарын 10-ны байдлаар 1804.8 мянган толгой эх мал төллөж 1533.3 мянган толгой төлийг 85.1 хувьтай бойжуулж байна.
Мал төлөлтийг авч үзвэл нийт төллөвөл зохих эх малаас бод малын 70.9 хувь, бог малын 90.4 хувь нь төллөж нийт төллөх эх малын 87.9 хувь нь төллөсөн. Том малын зүй бус хорогдлоор 285.4 мянган толгой мал хорогдсон нь нийт малын 4.6 хувийг эзэлж байна.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
-
Тод мэдээ2023/10/12
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Өнөөдөр2019/06/06
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлаг...
-
Тод мэдээ2023/03/03
“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа
-
Тод мэдээ2021/12/31
“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгала...