Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Оюутнуудын суурь ур чадварыг нэмэгдүүлж, зөв зүйлд сэдэлжүүлэх нэгдсэн зорилго дор хэрэгжсэн “Говийн оюутан-2” зорилтот төслийг Өмнөговь аймгийн оюутны холбооноос санаачлан “Төгс Голомт” ТББ-тай хамтран Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
 
ТЭРГҮҮН БАЙР: Даланзадгад 4-р багийн SG travel application-ны төсөл. Уг application нь Өмнөговийн үзэсгэлэнт газруудын танилцуулга, буудал, бааз, ресторан, спорт заалны мэдээлэл, захиалгыг нэр дор нэгтгэснээрээ онцлог байсан төдийгүй багийн гишүүд 1 сарын дотор design, code-оо өөрсдөө хийж гүйцэтгэсэн нь Говийн оюутнуудын бүтээлч байдал, ур чадвар хэр хөгжиж буйг харуулсан төсөл байлаа.
 
ДЭД БАЙР: Даланзадгад 5-р багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувцас, сургалтын төсөл. Олон нийтийн нөлөөллийн ажлаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэн амжилттай гүйцэтгэсэн энэ баг төслийн ажлаа ч мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гүйцэтгэжээ. Дээрх багийн оюутнуудын хэрэгжүүлсэн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хувцасны төсөл байсан ба энэ нь шинэлэг, өвөрмөц, хүндээ хэрэгтэй төсөл байснаараа онцлог байлаа.
 
ГУТГААР БАЙР: Даланзадгад 8-р багийн Бялдаржуулах Кардио талбайн төсөл. Аймгийн угтах хаалганы хойно байрлах бялдаржуулах дасгалын төхөөрөмжүүд бол 8-р багийн оюутнуудын гүйцэтгэсэн төслийн ажил юм. Кардио талбайн төсөл нь хүний хүсэл, хэрэгцээг хангасан, залуусыг зөв зүйлд уриалсан, Өмнөговьчуудын амьдралын зөв хэвшилд нэмэр боллоо.
 
Өмнөговь аймгийн ЗДТГ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ

Огноо:

,

Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-д удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ.
 
2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор 3 сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдээлэв.
 
Мөн авто замаар чингэлэгтэй нүүрсний импортыг албан ёсоор эхлүүлж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
 
Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэлийн алба
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Зах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Огноо:

,

“Сар шинэ-2022” ерөнхий арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний бөөний төв, зах, худалдаа үйлчилгээний газруудад хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зах” хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг хоёр ээлжээр эргүүлийн наймн чиглэлд үүрэг гүйцэтгүүлж иргэдийг хулгайд эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зурагт хуудас тараан байршуулж аж ахуй нэгжүүдэд гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх, объектын аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар албан мэдэгдэл хүргүүллээ.

Мөн Замын цагдаагийн тасгаас зах худалдаа үйлчилгээний зам, авто зогсоол орчимд тээврийн хэрэгслийн түгжрэл, бөөгнөрөл үүсч зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж зохицуулалт хийж байна гэж Дундговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёругаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган өнөөдөр буюу баасан гарагийн 14.00 цагаас эхлэх юм байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 цаг 26 минут

Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ

Тод мэдээ3 цаг 32 минут

“Зах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Тод мэдээ3 цаг 38 минут

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ3 цаг 42 минут

Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо

Тод мэдээ3 цаг 53 минут

Залуучуудын хөгжлийн төвүүд туршлагаа хуваалцлаа

Тод мэдээ3 цаг 58 минут

Энэ 7 хоногт шинжилгээ авч байгаа цэгүүд

Өнөөдөр4 цаг 6 минут

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр4 цаг 13 минут

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Өнөөдөр4 цаг 21 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Тод мэдээ2022/01/27

МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагна...

Тод мэдээ2022/01/27

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Тод мэдээ2022/01/27

ЗГ: Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж б...

Санал болгох