Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллалаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн мягмар гаригт ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцсан бол түүний ажлын айлчлал энэ удаад Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангид үргэлжиллээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг дагалдаж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Хүндэт харуулууд жагсаж, төрийн дуулал эгшиглүүлэн угтан авсны дараа ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар ангийн түүхэн замнал, ололт амжилт, үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Түүнчлэн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчдын байр, ангийн гал тогоо, эрүүл мэндийн төв, угаалгын газар болон засаж, сайжруулах шаардлагатай зарим барилга байгууламжтай танилцлаа биечлэн танилцлаа. Батлан хамгалаахын сайд Г.Сайханбаяр үргэлжлүүлэн  ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газар, Батлан хамгаалах салбарын цаашдын бодлого, Зэвсэгт хүчний өөрчлөл, шинэчлэлийн талаар  танилцуулсан юм. 

Тухайлбал, “Сая ангийн танилцуулга сонсоод сууж байхад та бүхэн анги, хамт олноороо олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. Хүнтэйгээ тулж ажилладаг, хүнээ боддог боловсон хүчнүүд энэ ангийн удирдлагаар томилогдон ажиллаж байгаад баяртай байна. Миний хувьд энэ салбарт тасралтгүй 35 жил зүтгэсэн хүний хувьд салбарынхаа бие бүрэлдэхүүн, тулгамдаж буй асуудлын талаар маш сайн мэднэ. Цаашид ямар ажил хийж хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчинг нь хэрхэн шинэчлэх, сургалт бэлтгэлүүдийг ямар байдлаар явуулбал илүү үр дүнтэй зэрэг олон зүйлийг мэднэ.

Ялангуяа, цэргийн жинхэнэ алба хаах тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг техникийн бэлэн байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Манай цэргийн алба хаагчид өөрийн ажил, үүргээ зөвхөн цалин авах боломж гэдгээр биш бахархал талаас нь харж байгаасай. Өнөөдөр цэргийн алба хаагчид улс орны бүтээн байгуулалтыг нуруундаа үүрч, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бид бүхэн харж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын далангийн ажлыг 100 хувь хийж дуусгасан.

Одоо төмөр замын трассыг тавьж суурилуулах  ажилд үүрэг гүйцэтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд улс орны стратегийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцсон” хэмээн онцолсон юм. Мөн үргэлжлүүлэн хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын туслах аж ахуйг хөгжүүлж, өөрсдийн нормын хүнсний хэрэгцээгээ тариалаад, бие бүрэлдэхүүнээ эрүүл хүнсээр хангах ажлыг нь дэмжинэ. Энэ нь мэдээж зохистой харьцаанд байх хэрэгтэй. Тариалсан хүнсний ногооныхоо үр шимийг нь бүрэн дүүрэн хүртдэг байх ёстой” гэв. Уулзалтын төгсгөлд тус ангийн зарим тэргүүний офицер, ахлагч нарыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардуулан өгсөн юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ажлын айлчлал төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний  ангиудад үргэлжилнэ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй айлчлал Дрезден хотноо үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.

Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.

Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Үйл явдал2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Хэн юу хэлэв...2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Үйл явдал2026/10/23

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алд...

Үйл явдал2026/10/23

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Үйл явдал2026/10/23

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 6...

Үйл явдал2026/10/23

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэм...

Үйл явдал2026/10/22

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Үйл явдал2026/10/22

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Үйл явдал2026/10/22

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөт...

Үйл явдал2026/10/22

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай э...

Үйл явдал2026/10/22

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч ...

Үйл явдал2026/10/22

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Дэлхий нийтээр..2026/10/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Үйл явдал2026/10/21

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Үйл явдал2026/10/21

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Үйл явдал2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Үйл явдал2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Үйл явдал2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Үйл явдал2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Үйл явдал2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Санал болгох