Дэлхий нийтээр..
Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян эхэллээ
Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газарзүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж эхэллээ.

Нөлөөллийн аяны нээлт өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болов. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар болон бусад хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлчүүд бид гэр бүл албан байгууллагын хүрээнд аялахдаа тодорхой төлөвлөлттэй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх шинэлэг мэдээллийг авч, өөрсдийн аюулгүй байдал болон эрүүл ахуй үйлчилгээний стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авах нь чухал байгаа юм. Тиймээс нийслэлийн аялал жуулчлалын газар энэ салбарт ажилладаг байгууллагын чанар стандартыг хангах, тогтвортой хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэлж байна” хэмээв.

- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, бодлогоор дэмжиж ажиллах, нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлэх
- Аялал жуулчлалын бүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж хүүхэд залуус иргэдийн боловсролыг дээшлүүлэх, бахархах хайрлах үзлээр хүмүүжүүлэх, танин мэдэх соён гэгээрлийн нөлөөлөлд хамруулах,
- Жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоох
-Төр хувийн хэвшлийн түншлэлээр шинэчилсэн бодлогыг боловсруулах, хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг бий болгох
-Нийслэлийн иргэд, хүүхэд залууст түүхэн өв уламжлал, биет болон биет бус өвийн талаарх ойлголтыг өгөх, салбарт ажиллан буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлаар санал хэлэлцэх, түүхч эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээл туурвилын талаарх мэдээллийг хүргэх, эцсийн бүлэгт хоггүй эрсдэлгүй ээлтэй аяллыг уриалах нөлөөллийн ач холбогдолтой юм байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2020/06/02
529 айл, өрх орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авна
-
Дэлхий нийтээр..2023/05/03
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
-
Дэлхий нийтээр..2025/10/03
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
-
Хэн юу хэлэв...2026/04/27
АНУ: Трамп ба эрчим хүчний салбар дахь авлигын өртөг
