Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн анхааралд

Огноо:

,

Сэтгүүлч:

Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх, эдгээрийг эрчимжүүлэх ажлуудыг хийж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос нийт зохицуулалттай мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн эрсдэлийг үнэлэх, тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамаарах мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэх (risk profile), салбарын ерөнхий түвшин болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилго бүхий “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг “Google form” ашиглан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ны өдрүүдэд бөглөн ирүүлэхийг бүх мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд мэдэгдсэн. 

Дээрх асуулгыг бөглөөгүй нэр бүхий мэдээлэх үүрэгтэй этгээдүүд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дотор дор дурдсан холбоосоор нэвтрэн бөглөж ирүүлэхийг Хорооноос дахин мэдэгдэж байна. Хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 2,916 мэдээлэх үүрэгтэй этгээдэд эрсдэлийн үнэлгээний асуулгыг цахим хаягаар хүргүүлсэн болно.  

Дараах холбоосоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг бөглөж хамтран ажиллахыг хүсье.

ЖИЧ: Асуулгууд зөвхөн gmail хаягаар нэвтэрнэ.  

1.      Даатгалын салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3WnaRtoO9XApjtSiSuyoB5Yfjf1Ie8AvK_wrvdJzqT-kLZg/viewform

2.      Үнэт цаасны салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfgxusTkxJhy6TAwGfL7sv6v2aExdXrfM2j7edDdaRXIz4nLQ/viewform

3.      ББСБ-уудын салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfUZnI1nVFhCKeeJ4wLkxUCldxUviwCxza5ak-TcPzBagwmpw/viewform

4.      ХЗХ-дын салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdBXHgEpGPbhOssh3nQ10iew9GXf8SBFpEhLBlKNTwYpWWXkQ/viewform

5.      Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчдын салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfIEkDeNjapYpLOlWyx2OMVSecmk7tmfugP42ebyHAme5gDJQ/viewform

6.      Үнэт металл, үнэт чулууны арилжааны салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSczVcQmqZIgXhZP_yX9Z-RilIFklVATiiGlXiFcLH6_0i73Wg/viewform

Нэмэлт мэдээллийг 70137047 дугаараас авна уу.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна

Огноо:

,

Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте нар үг хэллээ.

Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм.

Хурлын зорилго Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.

Учир нь, сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тарваган тахал “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.

Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон.

Харин өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,

1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг

2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг

3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг

4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг

5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.


Дугаарын хязгаарын бүс:

  • 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,
  • Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.

Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг.

Жолооч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг чандлан мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу.
 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Огноо:

,

2024 оны 6 дугаар сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг шүүгээ болон чемоданд нууж далдлахыг завдсан ноцтой хэрэг гарсан.

Тус хэргийг шүүхээр хэлэлцэхээс өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байна.

Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ямар асуудлуудын хүрээнд явагддаг талаар танилцуулъя.

Жич: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж Монгол Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/09/16

Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гар...

Тод мэдээ21 минутын өмнө

Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд ...

Тод мэдээ27 минутын өмнө

Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан ...

Тод мэдээ28 минутын өмнө

BRT төслийн хүрээнд автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженер...

Тод мэдээ31 минутын өмнө

АТГ: Авлигын эсрэг сургалтад 449 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр35 минутын өмнө

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр41 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Тод мэдээ2025/09/15

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай ...

Тод мэдээ2025/09/15

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ...

Тод мэдээ2025/09/15

ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ ...

Тод мэдээ2025/09/15

ABU PRIZE 2025:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо...

Тод мэдээ2025/09/15

УИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно

Тод мэдээ2025/09/15

Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр2025/09/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/09/15

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2025/09/12

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Тод мэдээ2025/09/12

ABU GENERAL ASSEMBLY 2025: ABU-гийн нэрэмжит “Шилдэг инженер-2025

Тод мэдээ2025/09/12

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ

Тод мэдээ2025/09/12

Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр 43 чиглэлийн нийтийн тээврийн ...

Тод мэдээ2025/09/12

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Тод мэдээ2025/09/12

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад...

Тод мэдээ2025/09/12

Японы телевиз 2030-2040 он хүртэлх шилдэг техник технологийн шинэчлэ...

Тод индэр2025/09/12

Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүрг...

Тод мэдээ2025/09/12

ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбар хорооны уулзалт, хэлэлцүүл...

Тод мэдээ2025/09/12

"Саньяа 2026" Азийн VI элсний наадамд оролцох урилгыг МҮОХ-нд ирүүлл...

Өнөөдөр2025/09/12

Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр2025/09/12

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/09/11

ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ

Өнөөдөр2025/09/11

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/09/10

"ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" Олон улсын хурал маргааш эхэ...

Санал болгох